Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах "Шилдэг хэсгийн төлөөлөгч” Улсын анхдугаар уралдаанд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Баяндун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон тэргүүн байр эзэлж, "УАЗ-469” маркийн автомашинаар шагнуулсан билээ.
Өнөөдөр түүнийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзаж баяр хүргэн, ажлын амжилт хүсэн ерөөлөө.
"Шилдэг хэсгийн төлөөлөгч” Улсын анхдугаар уралдаанд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцож, эссэ бичих, гадаад хэл, хууль, эрх зүйн мэдлэг, цагдаагийн байгууллагын мэдээллийн цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдсөн байна.
Энэхүү уралдаанд мөн бие бялдрын бэлтгэлжилт болон тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан төрлүүдээр өрсөлдүүлэн шилдэг хэсгийн төлөөлөгчийг тодруулсан байна.
2016 онд аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Дорнод аймагт "Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах болзолт уралдааныг 2016 оны 1 дүгээр сард зарласан бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан албан хаагчдыг шалгаруулан дүгнэхэд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон мөн нэгдүгээр байранд шалгарч иж бүрэн компьютер, мөнгөн шагналаар шагнуулж байсан ю
м.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих