Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, "Монфемнет үндэсний сүлжээ” ТББ –тай хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулан "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр сургалт зохион байгуулав.
Сургалтыг "Монфемнет үндэсний сүлжээ” ТББ-ын сургагч багш Н.Баярсайхан, Д.Цэнд-Аюуш, А.Анударь болон өмгөөлөгч Д.Урансувд нар удирдан явуулж "Манлайллын тухай”, "Тулгамдсан асуудлыг тодорхойлох болон шинжлэх”, "Стратеги төлөвлөлт”, "Нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр лекц уншив.
Мөн оролцогчдын идэвхийг сайжруулах зорилгоор бүлгээр дасгал ажиллуулан, харилцан ярилцахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн төрийн хэрэгт оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар хэрхэн ажиллах тухай сонирхолтой баримтат кино үзүүлсэн.
Сургалтанд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгч Э.Ундармаа, С.Дэлгэр болон сумдын 73 эмэгтэй төлөөлөгч хамрагдсан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27270
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих