Дорнодод "газрын эзэн” хятад иргэн Мио цахимд шуугиан тарьлаа. Мио гэгч хэн бэ? тэрээр олон жилийн турш Монголд газар эзэмшиж ирсэн нь үнэн аж. "Газрын эзэн” Мио Фуюан нь Монгол эхнэр, Монгол түншүүдээ гарын бээлийн шиг сольдог. Хятад эр өдгөө хоёрдахь Монгол эхнэртэйгээ амьдарч байна. Шинэ эхнэрийг нь Ж.Насанбуян гэдэг бол өмнөх эхнэрийг нь Ц.Алимаа гэдэг байжээ. Хятад эр хуучин эхнэртэйгээ хамт амьдарч байхдаа буюу 2012 оны 7-р сард Дорнод аймгийн төв Хэрлэн сумын 6-р багт СМУ 30-р байрны хажууд 1170 м.кв газрыг 220 сая төгрөгөөр иргэн Г.Боломаагаас эхнэрийнхээ нэрээр худалдан авчээ. Газар худалдан аваад дөрвөн сарын дараа Ц.Алимаагаасаа салж Ж.Насанбуянтай суужээ. Ингээд хуучин эхнэр нь шинэ эхнэрт нь газраа шижлүүлэн өгөхөөр болж энэ үеэс "МИЗО” компаний Ж.Одхүү гарч иржээ. Шинэ эхнэр нь газрыг бүхэлд нь өөрийх нь нэр дээр шилжүүлэн өгнө хэмээн горьдож байсан ч талаар болсон. Тэрээр Ж.Одхүүг уг газар дээр баригдах худалдаа үйлчилгээний барилгын ажлыг өөрийн компаниар гүйцэтгүүлэх гурвалсан гэрээ байгуулахдаа газрын тодорхой хувийг 30 хувийг "МОЗЭ" –гийн нэр дээр шилжүүлэхгүй бол барилга барьж болохгүй гэж хуурч бас итгүүлэн газрых нь 30 хувь буюу 351м.кв-ыг өөрийн нэр дээр авсан гэж буруутгадаг. Газрыг бүхэлд нь өөрийн нэр дээр нь өгнө хэмээн горьдож байсан ч газрын жинхэнэ эзэн буюу хятад нөхөр нь дээрхи шийдвэр гаргасан тул арга буюу дагажээ. Барилга баригдах Миогийн Монгол эхнэр, Монгол түнш нар нь ахин газраа хуваан эзэмших гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр эхнэрийх нь 70 хувьд Ж.Одхүү хамтран эзэмшигчээр орж мөн түүний 30 хувьд Ж.Насанбуян хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр тохирч толгой эргүүлэм юм болсон байна. Ингээд газраа хамтран эзэмшиж барилгаа бариулж байтал 2015 оны 10-р сард гэнэт аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалжээ. Эндээс Монгол эхнэрүүд нь Миодоо ямар их "хайртай” байсан нь харагддаг. Шинэ эхнэр Ж.Насанбуян, хуучин эхнэр Ц.Алимаа нар нь хамтран газар эзэмших эрхээ сэргээхээр гомдол гаргаж заргалджээ. Заргалдах явцад "МОЗЭ” компаний буруугаас болж мэргэжлийн хяналтынхан барилгын ажлыг нь зогсоосон болохыг олж мэдсэн гэнэ. Түүгээр ч үл барам газрын албаны эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан аймгийн Засаг даргын А/525 тоот захирамжийг өөртөө ашигтайгаар гаргуулж газар эзэмших гэрчилгээг зөвхөн өөрийнхөө нэрээр гаргуулсан байсныг хятад нөхөртэй эмэгтэй мэдээд ихэд цочирдсон гэнэ. Ингээд бөөн хэрэг манджээ. Харин өмнө нь түнш нь байгаад өдгөө өштөн нь болсон Ж.Одхүү нь Хятад улсын иргэн Мио Фуяаныг эхнэр Ж.Насанбуянгийн хамт байнга хууль тогтоомж зөрчдөг гэж буруутгадаг. 2013 оны 5-р сарын 24-ний өдөр "Ган ширээс” компаний захирал БНХАУ-ын иргэн Лэнг Фэнг Ши, "МОЗЭ” компаний захирал Ө.Одхүү болон БНХАУ-ын иргэн Мио Фуян нар худалдаа үйлчилгээний төв барихад хамтран ажиллахаар гурван талт гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Мио Фуян нь хуучин эхнэр Ц.Алимаагийн эзэмшлийн 1170 м.кв газрыг 220 сая төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулалтанд тооцож харин уг газрын 30 хувийг Ө.Одхүүгийн нэр дээр шилжүүлэхээр тохирчээ. Ингээд гэрээ байгуулсан өдрөө л газрын 70 хувийг шинэ эхнэр Ж.Насанбуянд, 30 хувийг нь "МОЗЭ”-гийн захиралд шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан байна. Жилийн дараа одоогийн "газрын эзэн” Мио Фуян өөрийн хүсэлтээр барилгын ажлаас гарах болсон тул хамтран ажиллах гэрээг Лэнг Фэнг Ши, Ө.Одхүү нарын хооронд шинэчлэн хийхээр болжээ. Шинэ гэрээгээр 1170 м.кв газрыг 220 сая төгрөгөөр үнэлээд монгол компаний захирлын нэр дээр шилжүүлэхээр тохирчээ. Энэ тохиролцооны дагуу Мио Фуянд 2014 оны 4-6 сарын хооронд нийтдээ 700 мянган юань буюу 220 сая төгрөгийг бэлнээр шилжүүлгээр төлсөн гэнэ. Гэтэл газрын мөнгөө авсан Мио Фуян нь газраа шилжүүлж өгөөгүйгээр үл барам "би та нараас ашиг авах ёстой, баригдах байрнаасаа гурван өрөө байр, авто машины зогсоолын хамт өг”гэж тулгажээ. Газраа нэр дээрээ шилжүүлэн зээл авч барилгын ажлаа үргэлжлүүлэхийн тулд Лэнг Фэнг Ши, Ө.Одхүү нар нь арга буюу шаардлагыг нь зөвшөөрч байр, машины зогсоол өгөхөөр гэрээ байгуулсан гэнэ. Монголд ирээд ийм л хэрэг бужигнуулсан хятад эр өдгөө эхнэрийнхээ нэрээр ахин газар авч ноосны үйлдвэр байгуулах гэж байгаад баригдсан байна.
Эх сурвалж: Nuuts.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27296
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих