"Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-оос Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэйгээр "Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийн хүрээнд анхан, дунд шатны удирдлагуудын уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 06 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлгэд МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал, Төслийн хяналт үнэлгээний мэргэжилтэн Ш.Хажидмаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа болон Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, Багийн Засаг дарга нар оролцож, санал бодлоо солилцлоо. Сүрьеэгийн тархалт өндөрт тооцогддог Дорнод аймгийн хувьд Сүрье өвчнийг бууруулахад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх, нөлөөлөл, хамтын ажиллагааг сайжруулж, сүрье өвчний тархалтыг багасгах нь нэн тэргүүний зорилт билээ. Иймд "Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэхүү сургалтыг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байгаа юм. Дорнод аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл 2017 онд 123 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 4,2 хувийг эзэлж байгаа бөгөөд 10 000 хүн амд ногдох өвчлөл 16.0 промилл байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 0.3 промиллоор нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих