Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хэрлэн сумын 2,3 дугаар багаас сонгогдсон төлөөлөгчдийн санаачлагаар тус багийн гэр хороололд "Гэрэлтүүлэг” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн уг төслийн хүрээнд гудамж дундуур нийт 35 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг "ДОЦ” ХХК, "Дорнын үндэс” ХХК-иуд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өглөө. Уг ажлыг хэрэгжүүлснээр иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, хотын өнгө үзэмж, тохижолтонд сайнаар нөлөөлж байна.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хэрлэн сумын 2,3 дугаар багаас сонгогдсон төлөөлөгчдийн санаачлагаар тус багийн гэр хороололд "Гэрэлтүүлэг” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн уг төслийн хүрээнд гудамж дундуур нийт 35 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг "ДОЦ” ХХК, "Дорнын үндэс” ХХК-иуд хийж гүйцэтгэн ийнхүү хүлээлгэн өглөө. Уг ажлыг хэрэгжүүлснээр иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, хотын өнгө үзэмж, тохижолтонд сайнаар нөлөөлж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27696
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих