Украины ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар 25-ны 20 цагт өндөрлөв. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Петро Порошенког дэмжсэн санал 50 хувийг давснаар ялалт байгуулах болжээ.
Санал асуулгын дараа Украины Ерөнхий прокурорын газар гаргасан мэдэгдэлд, тусгаар тогтнолоо зарласан Донецк болон Луганская мужаас бусад газарт ерөнхийлөгчийн сонгууль тайван бөгөөд ардчилсан байдалд өрнөжээ. Дээрх хоёр мужийн иргэний цэрэг сонгуулийн арга хэмжээг бусниулснаар тухайн орон нутгийн цөөн бус газрын сонгууль хэвийн байдлаар үргэлжилж чадаагүй ажээ.
Украины Хууль зүйн сайд Павел Петренко сонгуулийн санал хураалтын дараа хэлэхдээ, сонгуулийн явцад ноцтой заль гэмт үйлдэл гараагүй, төв шударга, ил тод, ардчилсан сонгууль болж өнгөрсөн тул үр дүн нь ч хууль ёсонд нийцсэн байна гэжээ.
Мөн өдөр Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд
хэлэхдээ, Украины шинэ ерөнхийлөгч болон шинэ парламенттай хамтран
ажиллахад Америк бэлэн байгаа ба Украины улс төр, эдийн засгийн
өөрчлөлтийг дэмжих болно гэжээ.
\Хуар\
china radio
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих