"Curiosity” станц Ангараг гариг дээр
өнгөрүүлсэн жил гаруйн хугацаанд сансар судлалын шинжлэх ухаанд үнэлж
баршгүй олон зураг, мэдээлэл дамжуулсаар буй. Сониучхан нэртэй уг
төхөөрөмжийн дуранд буусан хэд хэдэн зүйл дэлхийн эрдэмтдийн гайхширлыг
барж буй. Үүний нэг нь тус гаригийн Экваторын бүс Гейлийн ойролцоо орших
загалмай бүхий булш маягийн зүйл. Үүнээс гадна станцын дамжуулсан
зургуудад хүний гавлын ястай төстэй хэд хэдэн зүйл байгаа аж.
НАСА-гийн эрдэмтдийн багийнхны таамаглаж
буйгаар эдгээр нь булш байх магадлалтай аж. Тэгвэл Улаан нүдэн гариг
дээрх уг булш хэнийх, хэдий үед хамаарах вэ гэсэн асуултууд зүй ёсоор
гарч ирнэ. Эрдэмтэд хэдэн тэрбум жилийн өмнө энэ гариг дээр амьдрал
байсан байх магадлал тун өндөр гэдэг. Хэрэв үүнийг үнэн гэж үзвэл тухайн
гаригийн тэр үеийн амьдралыг гэрчлэх ахуй болон эд материалын зүйл
өдгөөг хүртэл хадгалагдан үлдэх ямар ч боломжгүй гэж судлаачид бас
эргэлзэж буй гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2842
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих