Дорнод аймгийн Дашбалбар сумын "Чух" багийн нутгаас 5 км газрыг хамарсан, 15 давхар байшинтай тэнцэх гүнтэй, дороо цэнгэг тогтоол устай том агуй олджээ. Урьд нь огт судлагдаагүй, өмнө нутгийнхан огт мэддэггүй байсан уг агуйг судлахаар Дорнод аймгаас ажлын хэсэг томилогдон очиж газрын гүнд ажилласан байна. Анх нутгийн малчин Унамхай модод гэдэг газар байх уг агуйг олж сумын Засаг даргадаа мэдэгдсэн юм байна. Сумын удирдлагууд газар дээр нь очиж танилцаж, улмаар аймагтаа мэдэгдсэн ажээ.
Агуйн ам ганц хүн шургаж орохоор жижиг боловч доошоогоо хүнхэр том бөгөөд жонш, цахиур маягийн чулуулаг тогтоцтой, дотроо гэрийн чинээ хоёр том тойрогтой ажээ. Агуйгаас тарваганы яс ихээр олдсон байна. Энэхүү агуйг цаашид хамгаалалтад авч мэргэжлийн байгууллагуудаар судлуулахаар хүсэлт гаргаад байгаа гэнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих