Тус байгууллага нь "Бид хэрэглэгчээ дээдэлсэн, өндөр чадавхитай эмнэлэг болох алсын хараатай, Хэрэглэгч үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын харилцаан дахь хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг сайжруулья” уриан дор 2018 онд ажиллалаа.
Энэ онд тус байгууллагын батлагдсан нийт төсөв 8.0 тэр бум бөгөөд
- Улсын төсөв- 3 тэр бум
- Эрүүл мэндийн даатгал- 0 тэр бум
- Үндсэн болон туслах үйл ажиллагааны орлого-4 сая төгрөгөөр төлөвлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байна.
Тайлант онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалт-889.2 сая төгрөгийн
Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 237.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Мөн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр- 225.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
- Компьютерт томографийн аппарат-140.0 сая
- Доплерграфийн аппарат- 85.0 сая
- Сэргээн засах эмчилгээний тасагт бумба ариутгагч- 360,000 төгрөг
Орон нутгийн хөгжлийн сангаас- 360,000 төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг хийжээ.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хамт олон энэ жилийн ажлаа дүгнэн сайн, муу талуудаа хэлэлцэхийн зэрэгцээ 2019 онд дэвшүүлж буй тэргүүлэх чиглэлүүдээ тдодрхойллоо.
- Эмнэлгийн үйл ажиллагаанд ISO олон улсын чанарын стандарт нэвтрүүлэх эхлэлийг тавьна.
- Хөгжлийн тулгуур хүч инновацит шинэ санааг хөхүүлэн дэмжинэ.
- КТГ, рентген, дурангийн оношилгоог сайжруулна.
- Эрүү нүүр, чих хамар хоолой, нүд, бөөр шээсний замын мэс засал, гэмтлийн болон бусад боломжит мэс заслыг өргөжүүлнэ.
- Тархины судасны оношилгоог нэвтрүүлнэ.
- Цахим программын нэвтрэлтийг өргөжүүлнэ.
- "Эмч бид өөрчлөлтийг өөрөөсөө эхэлнэ” уриаг үргэлжилүүлнэ.
- Зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр үйл ажиллагааг хязгаарлахгүй НЭМТҮ-нд идэвхийлэн оролцоно.
Ийнхүү энэ үеэр байгууллагын шилдэгүүдээ тодрууллаа.
- Хүүхдийн их эмч Б.Батхишиг – Эрүүлийг хамгаалахын "Тэргүүний ажилтан” цол тэмдэг
- Хүүхдийн эмч С.Гантуяа – Эрүүл мэндийн Сайдын "Жуух бичиг”
- Шүдний эмч Ш.Нямтал – Эрүүл мэндийн Сайдын "Жуух бичиг”
- Мэс заслын эмч Ч.Амарсанаа – Нийгмийн даатгалын хүндэт "Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
Мөн шилдэг тасгуудаа шалгарууллаа. Үүнд:
1-р байр Хүүхдийн тасаг
2-р байр Төрөх эмэгтэйчүүдийн тасаг
3-р байр Ариутгал халдваргүйтгэлийн тасаг, Эмийн сангийн тасаг орсон бол "Бүтээлч хамт олон”-оор Сүрьеэгийн тасаг, "Чанарыг эрхэмлэгч хамт олон”-оор Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийнхан шалгарлаа.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн даргын нэрэмжит "Инновацийн эзэд” шагналыг энэ жилээс эхлэн олгож байгаа бөгөөд анхны шагналыг Мэс заслын тасгийн хамт олон хүрлтээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих