Дорнод аймгийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл багийн Засаг даргын ажлын албаны байранд явагдах тул 18-50 насны цэргийн 1, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр болон биеэр дүйцүүлэн хаасан, цэргийн алба хаагаагүй иргэд цэргийн бүртгэлдээ хамрагдана уу.
Жич: Цэргийн бүртгэлд бүртгүүлэх иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх,
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх,
3. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй иргэн /2х3 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг/
Цэргийн албаны тухай хуулийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага:
Зөрчлийн тухай хуулийн 15, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу цэргийн бүртгэлийн журам зөрчсөн иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29148
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих