Япон улсын хүн ам эрс багасч байна. Ялангуяа энэ нь хөдөөгийн оршин суугчдад илүү мэдрэгдэж эхэлсэн аж. Учир нь хүмүүс хот руу шилжиж, тосгод эзгүйрч эхэлжээ. Үүнтэй холбогдуулан тосгоны нэгэн эр нас барагсдынхаа дурсгалыг хүндэтгэж, хүн амын тоо цөөрч байгаад хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд амьдардаг газраа “Хүүхэлдэйн байшин” хэмээх аймшигт бүтээл болгон хувиргажээ.
Японs Нагоро тосгондхот руу шилжсэн, эсвэл нас барсан хүмүүсийн хаягдсан байшингийн өмнө хүний хэмжээтэй хүүхэлдэйнүүд байршуулсан байна. Японы өмнө зүгт орших энэхүү тосгонд байршуулсан Цүкими Айаногийн зөөлөн хүүхэлдэйнүүд тус улсын хүн ам эрс цөөрч байгааг сануулах зорилготой. Харин эдгээр хүүхэлдэйн зургийн Британийн гэрэл зурагчин Тревор Могг Японы хамгийн жижиг арлын уулаар аялж яваад авчээ.
Өдгөө Нагоро тосгонд 40 хүрэхгүй хүн аж төрж байгаа аж. Треворын хэлснээр 150 орчим аймшигтай хүүхэлдэй харсан гэнэ. Ердөө л ганцхан гудамжтай энэ тосгонд нийт 350 хүүхэлдэй байршуулжээ.
Гэрэл зурагчин “Хаашаа л харна, дандаа хүүхэлдэйнүүд. Автобусны зогсоол, байшингийн өмнө, олон нийтийн төв, талбай, зогсоол гээд хаа сайгүй. 10 минут алхаад л хүссэн газартаа хүрээд очиж болох энэ тосгонд анх ирэхдээ би хүүхэлдэйнээс өөр хүн амьтан олж харахгүй нь л гэж бодсон. Энд нутгийн иргэд, жуулчид гээд аль аль нь байгаагүй. Бүхий л хаалга цоожтой байсан. Зөвхөн л хүүхэлдэйнүүд. Нэг хүүхэлдэй нь намайг үнэхээр их цочирдуулсан. Яг ард минь зогсож байсан тэр хүүхэлдэйг хүн үү, хүүхэлдэй юу гэдгийг би огт ойлгож чадахгүй байв” гэжээ.
Хүүхэлдэйнүүдийг 2000-аад оны эхээр Нагорогийн хамгийн залуу оршин суугч Цүкими Аяно Осакагаас аавыгаа асрахаар ирэхдээ бүтээжээ. Тухайн үед хүүхэлдэйгээ тосгоны хүн амыг олон болгож харагдуулах зорилготой хийж байсан аж. Энэ тосгонд залуус байхгүй. Тиймээс дунд сургуулийг нь зургаан жилийн өмнө хаасан юм. Мөн тосгон хүүхдүүд байхгүй, зөвхөн хүүхдүүд шиг хүүхэлдэйнүүд л бий.
Япон улсын хүн ам өдгөө 127 сая байгаа юм. Харин 35 жилийн дараа 100 хүрэхгүй сая болж буурах төлөвтэй байна. Өнгөрсөн сард тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ түүхэндээ анх удаа цагаачдад үүдээ нээсэн юм. Түүний явуулж буй бодлогын үр дүнд 340 000 гадаадын ажилчин цагаачдыг таван жилийн турш хүлээн авах аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих