Цагдаагийн ерөнхий газрын даргын А/135 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд тус Цагдаагийн газрын алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд "Хэрлэн голын жавар" арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Шуурхай удирдлагын тасгаас зохион байгууллаа.
Арга хэмжээ "Хэрлэн" голын хөвөөнд зохион байгуулагдаж, тасгуудын 6 хүний бүрэлдэхүүнтэй 9 баг тамирчид оролцон, мөсөн шагай, сумо, олс таталтын тэмцээн, хээрийн цай шалгаруулах төрлүүдээр ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан, хамт олны халуун дулаан уур амьсгалын дунд болж өнгөрлөө.
Тэмцээний нийлбэр дүнгээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2 дугаар баг "Тэргүүн" байранд шалгарч, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, 1 тооны хундан цагаан хониор шагнуулсан бол, Захиргааны удирдлагын тасаг "Дэд" байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал, 1 тооны ямаагаар шагнуулж, төгсгөлд алба хаагчид дурсгалын зургаа авхуулсан байна.
Нийт алба хаагчид тэдгээрийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29460
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих