Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор "Сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас зам тээврийн осол, мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан, хяналт шалгалтыг эрчимжүүлэн, хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээллийг орон нутгийн ТВ6, D1 телевизүүдээр дамжуулан иргэд, олон нийтэд хүргэж ажиллаж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29462
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих