Хэрлэн сумын ИТХ, Чойбалсан хотын Захирагчийн алба хамтран 2019 оны 01-р сарын 18-ны өдөр "Хог хаягдлын тээврийн үйлчилгээ, үнэ тариф”-ын хэмжээг шинэчлэн тогтоохтой холбогдуулан Хэрлэн сумын 11 багийн иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хэрлэн сумын ИТХ, Чойбалсан хотын Захирагчийн албаны дарга, мэргэжилтэн, 11 багийн Засаг дарга, СӨХ-ны дарга нар, "Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын удирдлага, мэргэжилтэн нийт 73 иргэд, албан хаагч нар оролцлоо
"Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-аас хэлэлцүүлэгт оролцогсдод хог хаягдлын өнөөгийн байдал цаашид баримтлах бодлогын талаар мэдээлэл өгөв.
Хэлэлцүүлгийн саналыг Хэрлэн сумын ИТХ-ын хуралдаанд танилцуулна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29464
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих