Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд нэр дэвшигчийг тодруулсан байна. Тодруулбал, ҮХАА-н сайд асан Х.Баттулгын оронд олон
хүний нэр яригдаж байсан ч Ерөнхий сайд УИХ-ын гишүүн, Хуульзүйн
байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн нэрийг оруулж иржээ. Түүний
саналыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн байна. Ингэснээр
сайдын албан тушаалд нэр дэвшигчийг АН-ын бүлгийн хуралдаанд оруулах юм
Бүлгийн хуралдаанаар дэмжвэл байнгын хороо болон УИХ-ын чуулганаар
хэлэлцэж баталгаажуулна. УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХ-ыг тэргүүлдэг.
Ийм сонголтыг Ардчиясан нам дотооддоо хийсэн нь нэгдүгээрт, МоАХ
фракцийнх, хоёрдугаарт, парламентаас сайдыг томилох нь Засгийн газрын
танхммд ашигтай гэж үзсэнтэй холбоотой аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2951
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих