
Монголын ард түмний эрх
чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч асан, БНМАУ-ын
гарамгай баатар Лодонгийн Дандарын мэндэлсний 100 жилийн ой энэ онд
тохиож байгаа билээ. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон
түмэнд дурсагдан үлдсэн түүнтэй холбоотой ажил амьдралын сэдэвт арга
хэмжээг ахан дүүс, нутаг усныхан нь ард түмэнтэйгээ хамтран 2014-2015
онд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ арга хэмжээний
эхлэл болж, Офицеруудын ордны талбайд орших Л.Дандар баатрын хөшөөнд
цэцэг өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 28-ний өдөр болж өнгөрлөө. Уг
арга хэмжээнд БХЯ-ны удирдлагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, түүний үр
ач, ахан дүүс болон албаны хүмүүс оролцсон байна.
А.Уянга
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2956
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих