Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "АРХИГҮЙ ДОРНОДЧУУДЫН ТӨЛӨӨ" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй сумдын аварга шалгаруулах ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН 2019 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд эрэгтэй багийн тоглолт Биеийн тамир спортын газарт, эмэгтэй багийн тоглолт Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн тэмцээн зааланд болно.
Өнөөдөр тус тэмцээний техникийн зөвлөгөөн болсон бөгөөд нийт 13 сумын эрэгтэй эмэгтэй багийн 230 орчим тамирчид өрсөлдөх юм.
Тэмцээн маргааш буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эрэгтэй багийн тоглолт Халхгол, Чойбалсан сумын багийн тоглолтоор, эмэгтэй багийн тоглолт Чойбалсан, гурванзагал сумын багуудын тоглолтоор 08:30-д эхэлнэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29925
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих