Германы хивсний үйлдвэр "Дессо" нэгэн гайхалтай мэдээллийг олон нийтэд хүргэжээ. Тэд дижитал хивс зохион бүтээсэн байна. Лед гэрэл ашиглан хийсэн энэхүү хивсэн дээр гишгэх төдийд танд ирсэн мессежийг өөр дээрээ харуулах чадвартай. Түүгээр ч зогсохгүй интернэт дэх цахим сайтуудын мэдээллийг ч хивснээсээ үзэж болно.
Юм хөгжих хэрээр хүмүүсийн аливааг хялбарчлах сэтгэлгээ улам лавширч байна. Тиймээс дижитал хивсний тухай мэдээ гарсан даруйд л захиалга өгөх хүмүүсийн дараалал бий болсон гэнэ. Тиймээс энэ тухай "ВВС" телевизийнхэн хивсний тухай дэлгэрэнгүй сурвалжлан хүмүүст мэдээлэл хүргэсэн байна. Хивсийг зохион бүтээхэд ашиглаж байгаа лед гэрлүүдийг нь цахилгаан хэрэгслийн тэргүүлэх компани "Филипс"-ийн бүтээгдэхүун гэнэ. "Дессо" шинэ хивснийхээ анхны загварыг Лондонд болж байгаа Клеркен веллийн загварын шоун дээр олон нийтэд үзүүлэх юм.
Я.ДАРЬ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих