Монгол улсын дайчилгааны тухай хууль, аймгийн Засаг даргын 2019 оны үндсэн чиглэл, Батлан хамгаалах сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Зүүн бүсийн 4 аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион Чойбалсан хотод зохион байгуулагдаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уг сургалт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж зохион байгуулагдаж байгаа нь онцлог бөгөөд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн 100 гаруй аймаг, сумдын Тамгын газрын дарга нар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд байрлаж, цэргийн бэлтгэл, сургуулилтад гурав хоногийн турш хамрагдах юм. Сургалтын үйл ажиллагааны нээлтэд аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү сургалт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой мөн орон нутгийн хамгаалалтын хууль шинээр батлагдсан энэ хуулийн хүрээнд аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах ажлууд хийгдэх юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31274
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих