"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг манай аймаг 2019 оны 4 дүгээр сарын 17-ноос эхлэн хэрэгжүүлж, 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1917 хүүхдийг үзлэг, эмчилгээнд хамруулаад байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах замаар тухайн хүүхдийн шүдний өвчлөл их, багаас хамаарахгүйгээр эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх үүрэгтэй ажиллажээ. Манай аймгийн хэмжээнд шүдний 4 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Гандент эмнэлэг-357, БЭСҮ эмнэлэг-437, Супердэнт эмнэлэг-562, Фамили смайл эмнэлэг-561 хүүхэд тус тус хүлээн авч үзлэг, эмчилгээнд хамрууллаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн шүдний өвчлөлийг эрүүлжүүлсэн үзүүлэлтээрээ манай аймаг улсын хэмжээнд 3 дугаарт эрэмбэлэгдээд байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31276
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих