Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Спортын мастер Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын боксын тэмцээн Дорнод аймагт 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд болон Ё.Төмөрбатаа багшийн бэлтгэн гаргасан олимп, тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан шавь нар нь оролцлоо.
Тус тэмцээнд Монгол улс, ОХУ, БНХАУ-ын нийт 20 багийн 91 тамирчид эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31350
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих