"Зүүн бүсийн Чуулга харваа” аймгийн баяр наадмын харваа хоёр дахь өдрөө Баргын түнх харваа, Үзэмчин харваагаар үргэлжилж, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Баргын түнх харваанд нийт 97 харваач 20 сум тавьж өрсөлдсөнөөс:
Эрэгтэй төрөлд:
- Тэргүүн байранд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер З.Ариунбат,
- Дэд байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан мэргэн, Урианхай харвааны Улсын мэргэн, Буриад сурын Улсын мэргэн Ц.Хүдэрчулуун,
- Гутгаар байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, спортын мастер М.Бат-Орших,
- Дөтгөөр байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, спортын дэд мастер Г.Олзвой,
- Тавдугаар байранд Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, "Алтан дуулга” багийн харваач, спортын мастер С.Баттулга,
Эмэгтэй төрөлд:
- Тэргүүн байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн харваач, Монгол Улсын Гарамгай харваач, Буриад сурын Улсын мэргэн Ч.Гандаваа,
- Дэд байранд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, спортын 2 дугаар зэргийн харваач Б.Болорзул,
- Гутгаар байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, сумын мэргэн Б.Тэргэлсаран,
- Дөтгөөр байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Э.Оюунжаргал,
- Тавдугаар байранд Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Даян мэргэн Х.Оюунчимэг нар тус тус шалгарлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31656
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих