Ардын Хувьсгалын 98 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, "Зүүн бүсийн хурд 2019”, "Зүүн бүсийн Чуулга харваа” аймгийн баяр наадмын Үндэсний их сурын харваанд улсын цолтой 8 харваач, аймаг, сумын цол, спортын мастер, дэд мастер, спортын 1-3 дугаар зэрэгтэй болон залуу харваач нийт 250 гаруй харваач сэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна.
ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- Тэргүүн байранд Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Онцгой байдлын газар, "Хэрлэн барс” клубын харваач Батболдын Эрхэмбаяр 34 онож түрүүлэн аймгийн мэргэн, спортын мастер цолны болзлыг зэрэг хангалаа
- Дэд байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, "Хэрлэн барс” клубын харваач Мэлсийн Бат-Орших 33 онож, аймгийн Гарамгай харваач цолны болзол,
- Гутгаар байранд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн Гоц харваач С.Баттулга 32 оноогоор,
- Дөтгөөр байранд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат М.Өлзийбаатар 31 оноогоор,
- Тавдугаар байранд Төв аймгийн Зуунмод сумын харьяат Д.Мөнхбаатар 31 оноогоор,
- Зургадугаар байранд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ө.Эрдэнэбилэг 31 оноогоор спортын дэд мастерын болзол хангаж,
- Долдугаар байранд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, "Хасбуу” клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Б.Мөнхбамбар 30 оноогоор,
- Наймдугаар байранд Говь-Алтай аймгийн Алтай сумын "Алтай” клубын харваач С.Мягмаржав 28 оноогоор тус тус шалгарлаа.
ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- Тэргүүн байранд Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Дархан мэргэн Х.Оюунчимэг 33 оноогоор,
- Дэд байранд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн Гарамгай харваач Б.Анхзул 30 оноогоор,
- Гутгаар байранд Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн мэргэн Х.Солонго 29 оноогоор,
- Дөтгөөр байранд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, аймгийн мэргэн Л.Одсайхан 28 оноогоор,
- Тавдугаар байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн харваач, Монгол Улсын Гарамгай харваач, Буриад сурын Улсын мэргэн Ч.Гандаваа 28 оноогоор,
- Зургадугаар байранд Улаанбаатар хот, Багануур дүүрэг, "Уурхайчин” клубын харваач Д.Гандулам 28 оноогоор,
- Долдугаар байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн мэргэн спортын мастер Э.Оюунжаргал 28 оноогоор,
- Наймдугаар байранд Хэнтийн аймгийн Хэрлэн сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын "Аврагч” спортын хорооны харваач Б.Пүрэвсүрэн 28 оноогоор тус тус шалгарлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31686
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих