АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох "60 тэрбум"-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан байна.
Улмаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн Пүрэв гарагт прокурорт хүргүүлсэн аж.
Харин мөрдөн байцаалтын явцад мөнөөх "60 тэрбум"-ын схем УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа бодитоор хэрэгжээгүй, М.Энхболд нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын боловсруулсан схемийг 2014 онд сонссон нь үнэн ч хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ.
Э.Мягмар
Sonin.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31823
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих