Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа, орчин ахуйн нөхцөлтэй танилцлаа. Цагдаагийн газрын одоо ашиглаж буй эрүүлжүүлэх байрны барилга нь 1986 онд сургуулийн хүүхдийн дотуур байрны зориулалтаар баригдан ашиглалтад оржээ.
Аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзоригийн хэлж байгаагаар тус эрүүлжүүлэх байр нь ахуйн нөхцлийн хувьд саатуулах байрны зарим стандарт шаардлагыг хангахгүй хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тул 3-4 өрөө нэмж их засварын ажил хийх, мөн орчин үеийн хяналтын камер суулгах хэрэгтэй байгаа гэлээ. Харин орон нутгийн удирдлагын зүгээс эрүүлжүүлэх байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж хуульд заасан шаардлага, стандартад нийцүүлж хүний эрх чөлөөг ханган ажиллахад холбогдох арга хэмжээ авч ажиллана гэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих