АНУ-ын амьд сэрүүн байгаа хамгийн өндөр настай Ерөнхийлөгч асан Жорж Херберт Уокер Буш энэ сарын 12-нд 90 насныхаа ойг тэмдэглэх гэж байна.
1924 оны зургадугаар сарын 12-нд төрсөн эцэг Буш төрсөн өдрөө Кеннебанкпорт хот дахь зусландаа тэмдэглэнэ. Төрсөн өдрийн баярт том хүү АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Буш, удаах хүү Флорида муж улсын захирагч асан Жеп Буш зэрэг гэр бүл, найз нөхөд болон хамтрагчид зэрэг 200 гаруй хүн уригдсан байна.
Түүний эхнэр Барбара Буш хэдхэн өдрийн өмнө 89 нас хүрчээ. 1989-1993 оны хооронд Цагаан ордныг толгойлж байсан Ж.Буш Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаасаа хойш 85 нас хүртлээ шүхрийн спортоор хичээллэх зэргээр идэр үеийнхээ ид хавыг алдаагүй хэвээр урт удаан насалж байгаа нэгэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих