Өнгөрөгч 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаа эмэгтэйг хутга тулган айлган сүрдүүлж, нийт гурван эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн 57 настай эрэгтэй Э гэгчийг энэ сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.
Дээрх этгээд нь урд өмнө хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх, танхайрах зэрэг гэмт хэрэг үйлдэж, долоон удаа ял шийтгэгдэж байжээ. Иймд иргэд орой үдшийн цагаар ганцаараа ялангуяа харанхуй, гэрэлтүүлэггүй гудамжаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
А.Намуун

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих