Америкийн "Agility Robotics” компани илгээмж хүргэгч "Digit” роботоо худалдаж эхэлснээ мэдэгджээ. Биеийн харьцаа, хэлбэрийнхээ хувьд "Digit” нь насанд хүрсэн хүнтэй төстэй байна.
Уг робот гэрэл ашиглан зайг тодорхойлдог LIDAR систем болон бусад мэдрэгчийн тусламжтайгаар зүг чигээ олдог бөгөөд 18 хүртэл жинтэй ачааг барьж явж чаддаг гэнэ. Робот ямар үнэтэй болох нь тодорхойгүй байгаа боловч үйлдвэрлэгч нь "доод тал нь зургаан оронтой" тоогоор илэрхийлэгдэх үнээр худалдаж байгаа бололтой.
"Digit" нь тээвэр зуучлал, агуулах болон үйлдвэрлэлийн ажилд зориулагдсан робот ажээ. Энэхүү роботыг ямар нэгэн зэвсэг болгон ашиглахаас бусад зорилгоор худалдана гэдгийг "Agility Robotics” компанийн удирдлага онцлон мэдэгдсэн байна. Эхний хоёр загварыг "Ford” компани худалдаж авжээ.
Д.Жаргал
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33225
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих