
Он гарснаас хойш Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн зургаан суманд зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймэрт 22 га ой, 14810 га хээрийн талбай шатсан байна. Тухайлбал, энэ сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Ширээ нуруу гэдэг газар хээрийн түймэр, 22-нд Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн Бууралын-Айраг гэдэг газар хээрийн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Даамайн гүүр гэдэг газар ой, хээрийн түймэр, 23-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн Тэмээн хад гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацааг "Түймрийн аюултай үе” гэж үздэг байна. Тиймээс ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33951
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих