Энэ жил Аугаа их Эх орны дайны Ялалтын түүхт 75 жилийн ой тохиож байгаа билээ. Оросуудын хувьд 1995 оноос хойш Бүх Орос даяар Ялалтын баярыг сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд зочид төлөөлөгчид, жуулчид гээд 10 сая гаруй хүн ирэх төлөвтэй байна гэж ОХУ-ын Аялал жуулчлалын яамнаас тооцоолж байсан. Гэвч дэлхий даяар коронавирусийн халдварын тархалт зогсохгүй байгаатай холбогдуулан энэ арга хэмжээг хойшлуулах эсвэл цуцлах талаар хэлэлцэж байгаа аж.
Энэ жилийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор уригдсан байсан талаар ИТАР ТАСС агентлагт дурджээ. Мөн түүнээс гадна НҮБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Хятадын тэргүүн Ши Жиньпин, Франц, Азербайжан, Казахстан, Вьетнам, Болгар, Армен, Кипр, Палестин, Чех зэрэг улсын төрийн тэргүүнүүд оролцохоо мэдэгджээ.
Нэг цаг 30 минут үргэлжлэх Ялалтын баярын парадад агаарын довтолгооноос хамгаалах цэргийн байлдааны хэрэгсэл, далайн цэргийн сүүлийн үеийн байлдааны тооног төхөөрөмж, танк, явган цэргийн байлдааны хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн загваруудыг ашиглахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яамны сайд Сергей Шойгу хэллээ. Мөн эл өдөр оддын тоглолт, фото зургийн үзэсгэлэн, хөгжөөни уралдаан тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болдог. Мөн Ялалтын баяр уламжлалт ёсоор сүр жавхлант ёслолын буудлагаар өндөрлөдөг юм. Одоогийн байдлаар ОХУ-ын 75 бүс нутагт коронавирусийн халдварын нийт 2777 тохиолдлын ихэнх нь Москва хотод бүртгэгджээ.
Х.Көгершин
Эх сурвалж: ИТАР ТАСС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих