Иргэдийг шулж байгаа банкуудтай хариуцлага тооцохоо өнгөрсөн долоо
хоногт ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдсэн юм. Нарийвчлан шалгалт хийхэд
"Хас” банк иргэдээс шимтгэл, хураамж нэрээр авах ёстой мөнгөнөөсөө хоёр
дахин их мөнгө авч байсан нь илэрчээ.
Уг хэрэг дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын улсын ахлах
байцаагч Б.Ариунаа, Ж.Очирхуяг, улсын байцаагч М.Мөнхбаяр, К.Жархынбек
нар банк болон бусад холбогдох байгууллагаас хяналт шалгалтын ажилд
шаардлагатай тайлбар, мэдээ, мэдээлэл, баримт материалыг гаргуулан авч
судалж байгаа аж.
Байцаагч нар нарийн шалгалт хийхэд "Хас банк” нь шимтгэл хураамж гэх
нэрээр иргэдийн зээлсэн мөнгөнөөс 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр
хураамжид 500-15 мянган төгрөгийг авдаг байсан нь тогтоогдсон байна.
Ийнхүү давхардуулан шимтгэл, хураамж авдаг байсан нь хэд хэдэн баримтаар
илэрсэн тул ШӨХТГ-аас "Хас" банкинд зөрчлөө арилгах хугацаа өгчээ.
Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ санхүүгийн мэдлэггүйг нь далимдуулан залилан
хийснээ залруулахыг шаардсаар байна. Энэхүү алдаагаа зассан эсэхийг
эргэн сурвалжлах болно.
www.times.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих