
Өнөөдөр манай аймгийн хоршоологчид чуулна.Суманд жишиг хоршоо
байгуулахыг дэмжих төслөөр сумын хүн амыг боломжийн үнэтэй өргөн
хэрэглээний гол нэрийн бараагаар хангах, гишүүдийн хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүнийг төвлөрүүлж зах зээлд гаргах, орон нутгийн боломжит
нөөцөд тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх,хөдөөгийн иргэдэд
өгөөж бүхий тогтолцоог бүрдүүлэхэд энэ төслийн ззорилго оршиж байгаа
юм.Жишиг хоршоо байгуулахыг дэмжих сургалт зөвөлгөөнийг аймгийн ЗДТГ,
аймгийн хөдөлмөрийн хэлтэс,Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо хамтран
зохион байгуулж байгаа юм.Сургалт зөвөлгөөнд аймгийн ИТХ-н дарга
Р.Зоригтбаатар оролцож хоршооны талаас аймгийн зүгээс баримтлаж байгаа
бодлого болон хоршоог дэмжих дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл
өгсөн.Дашрамд дурдахад 2010 онд манай аймагт 16 хоршоо байсан бол одоо
46 болтлоо өсч 2600 гаруй гишүүдтэй болсон байна.Энэ удаагийн зөвөлгөөнд
одоо үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцож
байна.Сургалт зөвөлгөөн 2 өдөр үргэлжилнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3493
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих