АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй удахгүй хийх уулзалтын үеэр Вашингтон Москватай зөрчилдөх биш. Харин ч эсрэгээрээ зарим тогтвортой харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдэгдсэн байна. Мөн стратегийн тогтвортой байдал, зэвсэг хянахтай холбоотой асуудлаар ажиллана гэж итгэж байна хэмээн “Вашингтон пост” сонинд гарсан нийтлэлдээ дурджээ. Түүнээс гадна тэрээр “Цаг алдалгүй ажилласан болон стратегийн зэвсэглэлийг бууруулах гэрээний хугацааг таван жилээр сунгасан. Ингэснээр дэлхийн болон АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ” гэв. Мөн уулзалтын үеэр ерөнхийлөгч Владимир Путинтэй хүний эрхийн талаар хэлэлцэхийг хүсч байгаагаа ярьжээ. Тэрээр “АНУ-ын бүрэн эрхт байдлыг зөрчиж байгаа ноцтой үр дагавар авчрах үйлдэлд хариу арга хэмжээ авна. Тухайлбал, үүнд манай орны ардчилсан сонгуульд хөндлөнгөөс оролцсон үйлдэл орно. Ерөнхийлөгч Владимир Путин ч намайг ирээдүйд учрах хор хөнөөлтэй үр дагаврын хариуг өгөхөөс буцахгүй гэдгийг мэднэ. Мөн уулзалтын үеэр би АНУ болон Европын өгсөн амлалт болон хүний эрх, нэр төрийг хамгаалахтай холбоотойг дахин онцолно” гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч Владимир Путин нар Женевт энэ сарын 16-нд уулзахаар төлөвлөжээ.
Москва болон Барууны орнуудын харилцаа Украинд өрнөөд байгаа дотоодын мөргөлдөөн, 2014 оны гуравдугаар сард болсон оролцогчдын 96 хувь нь дэмжсэн Крымийг ОХУ-д нэгдэх талаар явуулсан санал асуулгын дараа муудсан юм. Харин Украин нь Крымийг өөрийн газар нутаг гэж үзсээр байгаа ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Крымийн асуудал бүрэн шийдэгдсэн гэв. Түүнээс гадна ОХУ болон Европын холбооны харилцаа өнгөрсөн жилийн наймдугаар сард ОХУ-ын Томск хотод сөрөг хүчний удирдагч Александр Навальныйг хордуулсан болон өнгөрсөн нэгдүгээр сард Германд улсад эмчлүүлснийхээ дараа эх орондоо буцаж ирэхэд нь хорьсноор хурцадсан юм. Одоогоор Александр Навальный нь 2014 оноос фондын хөрөнгө завшсан хэргээр шоронд гурван жил хагасын ялаа эдэлж байгаа аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35501
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих