"Рапс” хэмээх тосны ургамал экспортолдог дөрвөн аж ахуйн нэгж, хоёр
хувь хүн МХЕГ-ын Хилийн хяналтын газрын даргын шударга бус үйлдлийг
шалгуулахаар ШӨХТГ, АТГ-т ханджээ. Тухайлбал Хилийн хяналтын газрын
одоогийн дарга нь өнгөрсөн нэгдүгээр сард томилогдож байсан аж.
Ийнхүү ажлаа авснаас хойш "Рапс” экспортолж байсан 10-аад аж ахуйн
нэгжийг "Эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх ёстой” гэсэн шалтгаанаар төрийн
байгууллага хүнд суртал гарган, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл
ажиллагааг хааж боогдуулж байсан гэнэ.
Мөн нэг хүний мэдэлд байдаг "Батбуудай” ХХК, "Уудам-Оргил” ХХК-д давуу
эрх олгож, бизнесийн шударга өрсөлдөөнийг боогдуулж, хувийн ашиг
сонирхлоор хандаж байгаа учраас тэд хуулийн байгууллагад хандаад
байгаа нь энэ аж.
Хамгийн асуудалтай нь "Батбуудай” ХХК, "Уудам-Оргил” ХХК нь "Рапс” огт
тарьдаггүй, зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг аж. Гэтэл ийм компани
яаж эрсдэлийн үнэлгээг хийлгээд байгаа нь хачирхалтай гэж эх сурвалжууд
хэлж байв.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих