
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг "Азаргын голоор хүүхнүүдтэй зугаалдаг, Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж автомат буугаар амьтан хяддаг байсан” хэмээн цахим хуудастаа бичиж, түүний зарим булхайг илчилсэн. Тухайн үед ХХЕГ-ын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ажиллаж байжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Минжийн хангайгаар аялж, амьтан хөнөөх зөвшөөрөл олгож байсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Намайг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Минжийн хангайгаар зугаалуулсан, амьтан хядуулах зөвшөөрөл олгосон гэж яриад байгаа хүмүүс нотлох баримтаа ил болгох байх. Ямартай ч би Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Минжийн хангайгаар зугаалуулж, амьтан хядуулах зөвшөөрөл олгож байгаагүй. Яаж ч бодсон пулемётоор амьтан шүршинэ гэж юу байх вэ дээ. Тийм боломж байхгүй. Энэ мэдээллийг цацсан Х.Нямбаатар сайд өөрөө үнэн зөвийг нь нотлох байх. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч тайлбар өгөх байлгүй” гэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36066
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих