Нэг. Нийтлэг зүйл
1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор
батлагдсан "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох
ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг удирдлага болгон Хэрлэн сумын
2,8 дугаар сургууль, Хөлөнбуйр сумын ерөнхий боловсролын сургуулийн
захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж
байна.
2.Сонгон шалгаруулалтанд оролцох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн
10.1 дэх заалт болон тухайн сургуулийн захирлын ажлын байрны
тодорхойлолтод заасан дараах шаардлагыг хангасан байна.
Тавигдах шаардлага:
Боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй, багш мэргэжилтэй, боловсролын удирдлагын менежментээр мэргэшсэн, боловсролын байгууллагад сүүлийн 8 жил тасралтгүй ажилласан байх, багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх.
Ур чадвар:
Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх,судалгаа шинжилгээ хийх,компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах, бусдыг манлайлах, багаар ажиллах, ёс зүйн болон харилцааны соёлтой байх.
Тусгай шаардлага:
Сургуулийн хэв шинж онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх.
Хоёр: Шалгалтын бүртгэл
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг 2014 оны 03 дугаар сарын
03-ны өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн
Боловсролын газрын 09 тоот өрөөнд ажлын цагаар бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
1.Төрийн албан хаагчийн анкет /Маягт-1-ээр/
2.Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
4.Ажил байдлын тодорхойлолт
5.4х6-ийн зураг 2 хувь
6.Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт
7.Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
8.Зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг боловсруулсан байх/дугтуйнд битүүмжлэн өгөх/.
Жич: Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт аймгийн Боловсролын газрын 5 тоот өрөөнд зохион байгуулна.
Лавлах утас: 7058-3674, 93065900
ХЭРЛЭН СУМЫН 8,11 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ, ГУРВАНЗАГАЛ, ХӨЛӨНБУЙР СУМДЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Нэг. Нийтлэг зүйл
1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор
батлагдсан "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох
ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг удирдлага болгон Хэрлэн сумын
8,11 дүгээр цэцэрлэг, Гурванзагал, Хөлөнбуйр сумдын цэцэрлэгийн
эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж
байна.
2.Сонгон шалгаруулалтанд оролцох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн
10.1 дэх заалт болон тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны
тодорхойлолтод дараах шаардлагыг хангасан байна.
Тавигдах шаардлага
Боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй,сургуулийн өмнөх
боловсролын багш мэргэжилтэй, СӨБ, Боловсролын менежментээр
мэргэшсэн,СӨБ болон хүүхдийн байгууллагад сүүлийн 5 жил тасралтгүй
ажилласан, багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага
туршлагатай байх.
Ур чадвар
Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, мэдээлэл боловсруулах,
асуудал шийдвэрлэх,судалгаа шинжилгээ хийх,компьютерийн хэрэглээний
программуудыг ашиглах, бусдыг манлайлах, багаар ажиллах, ёс зүйн болон
харилцааны соёлтой байх.
Тусгай шаардлага
Цэцэрлэгийн хэв шинж онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх.
Хоёр: Шалгалтын бүртгэл
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг 2014 оны 03 дугаар сарын
03-ны өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн
Боловсролын газрын 13 тоот өрөөнд ажлын цагаар бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
1.Төрийн албан хаагчийн анкет /Маягт-1-ээр/
2.Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
4.Ажил байдлын тодорхойлолт
5.4х6-ийн зураг 2 хувь
6.Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт
7.Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
8.Зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг боловсруулсан байх/дугтуйнд битүүмжлэн өгөх/.
Жич: Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 10:00
цагт аймгийн Боловсролын газрын 5 тоот өрөөнд зохион байгуулна.
Лавлах утас: 7058-3674, 93066080,99587747.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих