Сонс эргэлтээр Гиннесийн дээд амжилт тогтоосон С.Батцэнгэлийг Дорнодынхон угтан авлаа. Түүний гаргасан амжилтыг өмнө нь Бүгд Найрамдах Армени улсын тамирчин 1001 эргэснээр эзэмшиж байжээ. Харин Зэвсэгт хүчний 327-р ангийн алба хаагч, ахлагч С.Батцэнгэл 1111 удаа сонс эргэж Гиннесийн дээд амжилтыг тогтоосон юм.
Олон улсын хэмжээний мастер, ахлагч С.Батцэнгэл нь сонс эргэлтээс гадна холын зайн гүйлтээр хичээллэдэг, Монгол Улсын амжилтуудыг тогтоосон тэргүүний цэргийн алба хаагч бөгөөд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч, жолоочоор ажилладаг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих