"Үндэсний эртний сурвалж бичгийг хамгаалах нэгж"-ийн хувьд Хятадын Аньхүй мужийн Анагаах Ухааны Их Сургуулийн номын сан Хятадын уламжлалт анагаах ухааны эртний номуудыг өвлөн уламжилж, хамгаалахыг сурталчилсаар ирсэн байна. Эртний ном цуглуулах, хамгаалах үйл ажиллагаа тасралтгүй хөгжсөнөөр тус сургууль Хятадын эртний анагаах ухааны сурвалж бичгийн арвин их нөөцийг хуримтлуулсан бөгөөд одоогоор 33 мянга гаруй эртний номтой болжээ. Сүүлийн жилүүдэд тус номын сан тоон арга хэрэгслийг ашиглан эдгээр эртний номуудыг сургуулийн сургалтын ажил, шинжлэх ухааны судалгаа, эмчилгээний цар хүрээд бүрэн ашиглан хамгаалсаар ирсэн байна.
Зохиогч: | ЖАН ДУАНЬ |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | people.com.cn |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих