Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Хорийн толгой хэмээх газарт гуравдугаар сарын 15-нд бие засахаар буусан зорчигчоо жолооч нь мартаад хөдөлсөн байдаг. Замд орхигдсон эмэгтэйг Дорнод аймгийн цагдаагийн газраас гурван автомашин, 15 хүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эмэгтэйг эсэн мэнд олсон билээ. Тухайн эмэгтэй нь өвсний машинд суугаад Хилийн цэргийн заставт хүргэгдсэн байдаг.
Тэгвэл бид зорчигчоо хээр хаяж явсан гэх жолооч Н-тэй холбогдож энэ асуудлын талаар тодрууллаа. Тэрбээр Халхгол сумын Ялалт багаас Дорнод аймгийн чиглэлд хүн тээвэрт явдаг ажээ.
Жолооч Н “Хээр орхиж явсан эмэгтэйг би санаатай хаяж яваагүй. Хорийн толгой гэх газарт явж байхад машины маань аккумлятор салж, нийлээд байсан. Би хальт зогсоод толгойг нь янзлаад эргээд машиндаа суусан. Энэ хооронд бие засах гээд буусан юм билээ. Тэрийг нь мэдэхгүй Дорнод руу гараад давхичихсан. Тэр үед хамт явсан зорчигчид бүгд унтаж байсан. Тэр эмэгтэй ч мөн адил унтаж байсан болохоор би машинаас буусныг нь анзаараагүй. Тэгээд аймгийн төвөөс 20 гаруй км-ийн зайтаад очоод бууж бие зассан. Хөдлөх үед тухайн эмэгтэй байхгүй байгааг мэдэж, эрж, хайж эхэлсэн. Үнэндээ, бид тэнд буугаад алга болчихлоо л гэж бодсон. Зорчигчоо санамсаргүй байдлаар орхиж явсандаа харамсаж байгаа. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгаж байгаа” гэсэн юм.
Харин бид хээр үлдэж, өвсний машинд суун амь аврагдсан эмэгтэйгээс тодруулах гэсэн боловч түүний охин Х “Бид өөрсдийнхөө сошиал хуудсаар мэдээлэл өгнө. Тийм учраас яриа өгөхгүй” гэсэн юм.
https://ergelt.mn/news/59/single/43034
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих