Таван настай хүүхэд машин хөдөлгөж, 9 настай хүүхдийг мөргөжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт машин өнхөрч хүүхэд дайруулсан байна гэх мэдээлэл долоодугаар сарын 2-ны өдөр бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад тус сумын иргэн Б-ийн эзэмшлийн автомашин дотор таван настай хүүхэд байх үедээ арааг нь салгаж, машин өнхөрснөөр есөн настай Б дайруулж, гэмтсэн байна. Шалтгаан нөхцлийг тодруулахад осол болох үед бага насны гурван хүүхэд харгалзах хүнгүй байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих