Өмнөд Солонгосын Кванжу хотод нурсан орон сууцны барилгын хэрэгт буруутгагдаж буй компанийн удирдлагуудад 10 хүртэлх жилийн хорих ял оноохыг шаарджээ. Үйл явдлыг эргэн санахад, 2022 оны нэгдүгээр сард баригдаж байсан 39 давхар орон сууцны барилга нурсан. Үүний улмаас зургаан ажилчин нас барж, нэг хүн бэртсэн юм.
Мөрдөн байцаалтын явцад барилгын даацад нөлөөлж буй тавцангийн хавтан, бетон тулгуурыг бүтцийн шинжилгээ хийлгүйгээр суурилуулсан болох нь тогтоогджээ.
Сөүлээс өмнө зүгт 270 км-ийн зайд орших Гванжу дүүрэгт болж буй шүүх хуралдааны үеэр прокурорууд гэм буруутай "HDC Hyundai Development Co"-ийн 10 албан тушаалтныг 5-10 жилийн хорих ялаар шийтгэхийг шаарджээ. Тодруулбал, барилгын компанийн менежерт 10 жил, тухайн үеийн гүйцэтгэх захиралд долоон жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн байна. Мөн прокурорын зүгээс туслан гүйцэтгэгч компанийн дөрвөн албан тушаалтанд таваас арван жил, барилгын хяналтын компанийн гурван албан тушаалтанд найман жилийн хорих ял оноохыг хүссэн байна.
Прокуроруудын нэг нь “Энэ бол барилга угсралтын ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хяналтын компани үндсэн чиг үүргээ дагаж мөрдөөгүйгээс болсон. Хүний гараар буюу чанаргүй барилгын улмаас бий болсон гамшиг" гэж нөхцөл байдлыг тодорхойлсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих