Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн
сангийн болон сумын хөрөнгөөр хийгдсэн ажлыг хүлээж авах ажлын хэсэг
сумын Засаг даргын орлогч Т.Энхтөр ахлуулсан, Чойбалсан хотын
Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
А.Наранцэцэг, төрийн сангийн төлөөлөгч Г.Алтантогос, аялал жуулчлал,
үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн В.Амартүвшин, аймгийн
худалдан авах ажиллгааны албаны мэргэжилтэн Ц.Цоггэрэл, хотын ерөнхий
архитектор А.Түмэнжаргал нар 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр хийгдсэн зарим ажлыг хүлээж авлаа. Үүнд:
- 10 дугаар баг Хар байшингийн гадна дулааны шугам засварын өргөтгөлийн ажлыг 22 сая төгрөгийн санхүүжилтээр "Дорнод НАА” ХХК ний гүйцэтгэсэн 80 метр урт, 50 диаметртэй шугамыг 70-н диаметр болгож өргөтгөсөн ажил,
- 5 дугаар багт 14,5 сая төгрөгийн санхүүжилтээр "Хөх дэвшил” ХХК ний гүйцэтгэсэн ухсан нүх булах ажил,
- 1 дүгээр багт 16,5 сая төгрөгийн санхүүжилтээр "Техникийн цогц шийдэл” ХХК хийж гүйцэтгэсэн 50 дугаар байрны цахилгаан дамжуулах дэд станцын өргөтгөл,
- 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших яруу найрагч, агсан Д.Нямсүрэнгийн шүлгэн хөшөөний тохижилтын ажлуудыг тус тус хүлээж авлаа.
10 дугаар багийн 49 А,Б байрны гадна, дотно дулааны шугам засварын ажлыг 57 сая төгрөгөөр "Дорнод НАА” хийж гүйцэтгэсэн бөгөөд засварласан шугмын хэсэг газар ус алдсан, дулаалгагүй гүйцэтгэл дутуу учир сумын ажлын хэсэг хүлээж аваагүй байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих