Ерөнхий
сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд найрамдах Кыргыз улсын Ерөнхий сайд
Джоомарт Кайпович Оторбаев энэ сарын 8-12-нд манай улсад ажлын айлчлал
хийсэн. Гэвч түүнийг эх орондоо очиход айлчлалынхаа хугацааг хэтрүүлсэн
хэмээн сөрөг хүчнийхэн нь шүүмжилж, тун ёозгүй угтжээ. Сөрөг хүчнийхэн
нь "Тажикстан Кыргызийн хил дээр буудалцаж байхад эх орон руугаа
яаралгүй, тав хоног амарсан” хэмээн Засгийн газрын тэргүүнээ буруутгасан
байна.
Мөн "Хэвлэл мэдээллийн албаныхан нь Д.К.Оторбаевыг эх орондоо байгаа гэж худлаа мэдэгдсэн” хэмээж буй. Энэ байдалд сэтгүүлчид ч нэлээд шүүмжлэлтэй хандсан бололтой. Гэхдээ Хэвлэл мэдээллийн албаны дарга нь "Ерөнхий сайдын айлчлал үр дүнтэй болсон. Монголын Ерөнхийлөгчөөс эхлээд дээд албан тушаалын олон хүнтэй уулзсан. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй туршлага солилцсон” гэж мэдэгджээ.
Түүнчлэн
айлчлалын бүрэлдэхүүнт багтсан парламентын гишүүн Чыныбай Турсунбеков
"Ерөнхий сайд тусгай онгоцоор явсан бол хүссэн цагтаа эх орондоо харьж
болох байлаа. Гэвч тэр жирийн иргэд шиг суудлын онгоцоор явсан учраас
хүлээхээс өөр аргагүй болсон” гэсэн байна. Манай Гадаад харилцааны яамны
албан ёсны эх сурвалжид тус айлчлалын хугацааг тав хоног гэж
тэмдэглэсэн байсан ч ноён Д.К.Оторбаев айлчлалын эхний өдөр буюу 8-нд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий
сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Үндэсний их баяр
наадамд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зочноор оролцсон Д.К.Оторбаевын
айлчлалын хөтөлбөрт Увс аймгийн Хяргас нуурыг үзэж сонирхохоор тусгасан
байсан юм.
Б.УРАН ӨНӨӨДӨР СОНИН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих