Украины хямрал улам хурцдаж, Төв болон Зүүн Европоос гадна Алс Дорнод дахь геополитикийн бодлогыг өөрчиллөө. Мөргөлдөөн болж буй Украины зүүн бүсэд Малайзийн иргэний агаарын тээврийн онгоц осолдож, бүх зорчигч амиа алдсан нь галд тос нэмлээ.
298 хүний амийг авч одсон онгоцны ослын шалтгааныг олохын тулд багагүй цаг хугацаа шаардлагатай болох нь.
Донецкийн ойролцоо сүйрсэн Малайзын онгоцны ослын мөрдөн шалгах ажил эхлээгүй байхад барууны зарим удирдагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онгоцны сүйрэлд хэн буруутай талаар ярьж, бичиж эхлэв. Тухайлбал:
Ямар ч гэм зэмгүй хүмүүсийн амьдралыг аван одсон Малайзын онгоцны сүйрэл хэдэн сар дараалан үргэлжилж буй Украины хямралд эргэлтийн цэг болж магадгүй юм. Энэ хямралыг зогсоохооор олон улсын хамтын нийгэмлэг тодорхой хүчин чармайлт гаргасан ч үр дүнд хүрээгүй юм.
Тус осол Киев болон Москвагийн зэвсэгт дайчдын зөрчилдөөнийг улам хурцатгаж, Орос, барууны харилцаа дайсагналын дээд цэгтээ тулахад хүргэлээ хэмээн China Daily мэдээллээ.
УКРАИН: БОСОГЧИД НОТЛОХ БАРИМТЫГ УСТГАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА
Украины талаас "Босогчид олон улсын гэмт хэргийнхээ ул мөрийг баллахыг хүсч байна. Тэд Донецк хотын морг руу 38 цогцсыг задлан шинжлэхээр авч явсан байна. Одоо тэд онгоцны үлдэгдлийг ОХУ руу зөөж эхэллээ” гэж бямба гарагт мэдэгдлээ. Одоогоор 186 хохирогчийн цогцсыг бүртгэжээ.
Украины Аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч "Бидэнд хар хайцгийг хүлээлгэн өгөөгүй тул хаана байгааг нь мэдэхгүй байна. Хэрэв босогчид зэвсгээ хаян, хилийн хяналтыг шилжүүлэн, олон улсын ажиглагчдыг ослын газарт нэвтрүүлвэл бид гал зогсооход бэлэн” гэжээ.
Ямар ч гэм зэмгүй хүмүүсийн амьдралыг аван одсон Малайзын онгоцны сүйрэл хэдэн сар дараалан үргэлжилж буй Украины хямралд эргэлтийн цэг болж магадгүй юм. Энэ хямралыг зогсоохооор олон улсын хамтын нийгэмлэг тодорхой хүчин чармайлт гаргасан ч үр дүнд хүрээгүй юм.
Харин Украины зүүн бүс нутаг дахь салан тусгаарлагчид Малайзын онгоцны сүйрэлд хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний хэлж буйгаар 10 мянган км-ийн өндөрт нисч буй онгоцыг унагах хүчин чадалтай зэвсэг тэдэнд байхгүй гэнэ. Гэвч салан тусгаарлагчдыг хардах шалтгаан бий. Донецк, Луганскийн салан тусгаарлагчид Украины армийн нисэх онгоцыг сүйтгэх оролдлого хэд хэдэн удаа хийж байсны хоёр нь амжилттай байсан юм.
БАРУУНЫ ОРНУУД: ОРОСЫН ТАЛААС ӨГСӨН ПУУЖИНГААР ХАРВАСАН НЬ БАРАГ Л ТОДОРХОЙ
Австралийн Ерөнхий сайд Тони Эббот "Онгоцыг Оросын талаас өгсөн пуужингаар харвасан нь бараг л тодорхой" гэснийг "Sydney Morning Herald" сонинд бичжээ. Үүнээс гадна тэрбээр Боинг онгоцны сүйрлийн талаар мөрдөн байцаалт явуулахад ОХУ туслалцаа үзүүлнэ гэсэн баталгааг авна гэжээ.
Европын холбооны Гадаад бодлого хариуцсан төлөөлөгч Кэтрин Эштон зорчигч тээврийн онгоцны сүйрэл Украины зүүн бүс нутаг дахь зөрчлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатайг харууллаа гэснийг "The Guardian" дамжууллаа.
АНУ УКРАИНЫГ ХАМГААЛЖ БАЙНА
Өнгөрөгч баасан гаригт "New York Times" сонинд Украины мөргөлдөөн болон Малайзын онгоцны осолд Путиныг буруутгасан редакцийн нийтлэл хэвлэгджээ.
Тус нийтлэлд "Украинд болж байгаа бүхнийг таслан зогсоож чадах ганц хүн байгаа. Энэ хүн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин. Тэрбээр салан тусгаарлагчдыг байлдааны буу зэвсэг, хөрөнгө мөнгөөр хангахаа зогсоох ганц хүн" гэсэн юм.
Харин АНУ-ын Тагнуулын аюулгүй байдлын алба пуужинг газраас хөөргөж, Малайзын онгоцыг сүйтгэсэн гэснийг иш татан "Wall Street Journal" мэдээлж байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден тус ослыг санаандгүй явдал хэмээн үзэж болохгүй. Энэ бол санаатай үйлдэл гэж мэдэгджээ.
Тиймээс "АНУ-ын Засгийн газраас онгоцны ослын олон улсын мөрдөн байцаалт явуулахад боломжтой бүх аргаар туслахад бэлэн" гэж Вашингтоноос гаргасан мэдэгдэлд дурджээ.
ПОРОШЕНКО: ДЭЛХИЙ НИЙТ ТҮРЭМГИЙЛЭГЧДИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ХАРЛАА
Украины ерөнхийлөгч Петр Порошенко болсон явдлыг алан хядах ажиллагаа гэж үзэж байна. Түүний хэлснээр Украины хямрал хяналтаас гарч, дэлхий нийтийг хамарч эхэллээ. Энэ бол сүйрэл гэжээ. Түүнчлэн тэрбээр энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа бөгөөд дэлхий нийт түрэмгийлэгчдийн үнэн нүүр царайг харлаа гэснийг "Украинская правда" дамжууллаа.
МОСКВА КИЕВИЙГ БУРУУТГАЖ БАЙНА
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Аль улсын агаарын хилд осол
болно, тэр улс л хариуцлага үүрэх ёстой” гэснийг ИТАР-ТАСС дамжууллаа.
Украины Засгийн газар зүүн бүс нутаг дахь цэргийн ажиллагааг ахин
эхлүүлээгүй бол ийм явдал гарахгүй байсан хэмээн тус улсын Засгийн
газрыг эрс буруушаасан юм.
"Болсон явдлын бодит дүр зураг дэлхий нийтийн, Украины ард түмний хүртээл болоход бид бүх хүчээ дайчилна" гэж Владимир Путин хэлжээ.
МАЛАЙЗ ОРОСООС ЭМЭЭЖ БАЙНА
Малайзын эрх баригчид мөрдөн байцаалтын бүх түлхүүр ОХУ-ын гарт
байгаа цагт тэдэнтэй ам мурийхгүй гэж тус улсын хэвлэлүүд бичиж байна.
Харин Малайзын иргэд үүнд эрс дургүйцэж, эрх бүхий байгууллагаас ослын асуудлаар хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна.
Малайзын иргэд ар гэрийнхнийхээ цогцсыг аль болох хурдан эх орон руу нь явуулна хэмээн найдаж байсан. Гэвч энэ үйл явц ахиц муутай байна. Түүнчлэн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украины салан тусгаарлагчид зорчигчдын цүнх, түрийвчийг ухаж, үнэт эдлэл хулгайлж байгаа талаар нийтлэл цацагдсан нь олны дургүйцлийг хүргэв.
Куала-Лумпурийн олон улсын нисэх онгоцны буудалд эсэргүүцлийн жагсаал
өрнөж, Засгийн газраас хариу шаардаж байна. Эсэргүүцэгчид Малайз
дангаараа үнэн мөнийг олж чадна гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд үүний тулд
олон улсаас дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж байна.
Малайзын засгийн газар Украины босогчдоос олон улсын хууль дүрмийг
мөрдөхийг шаардаж байгаа юм. Олон улсын дүрэмд зааснаар сүйрсэн Боингийн
эзэд буюу Малайзын иргэний агаарын тээврийн компани л хар хайрцгийг
авах онцгой эрхтэй аж. Гэтэл хар хайрцгийг босогчид хэдийнэ Москвад
хүлээлгэн өгсөн. Харин Малайз ОХУ-тай ам мурийхгүй байхаар шийджээ.
"Засгийн газар одоохондоо оросуудтай сөргөлдөх цаг биш. Учир нь ОХУ
мөрдөн байцаалтад нэвтрэх бүх түлхүүрийг атгаж байна. Тухайлбал онгоц
осолдсон бүс нутгийг хянаж буй босогчидтой оросууд ойр гэдгийг бүгд
мэдэж байгаа. Тиймээс ОХУ-тай хамтран ажиллахгүй бол осол болсон газарт
ямар ч мөрдөн байцаалт явуулж чадахгүй" хэмээн Малайзын хэвлэлүүд бичиж
байна.
Хэрэв тус осолд оросын нөлөө байсан нь тогтоогдвол АНУ болон Европийн Холбооны зүгээс тус улсын эсрэг үзүүлэх эдийн засгийн хоригоо улам чангатгаж болзошгүй юм.
gogo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих