-Наадам
хаяанд ирлээ. Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг
хангах чиглэлээр орон нутагт ямар ажлууд хийгдэж байна, манай аймагт энэ
талаарх нөхцөл байдал ямар байгаа юм бол?
- Энэ жил манай
аймаг Үндэсний их баяр наадам, "Зүүн бүсийн их хурд"-ыг энэ сарын
24-26-ны өдрүүдэд хамтаттан тэмдэглэхээр аймгийн Засаг даргын захирамж
гарсан. Бид хурдан морь унадаг уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг
хангасан сайхан наадам зохион байгуулахыг хичээн, тусгай удирдамж
боловсруулан ажиллаж байна. Манайд хурдан морь унаж дадсан буюу аймгийн
хүүхдийн мэдээллийн санд бүртгэлтэй 377 уралдаанч хүүхэд байдаг.
Өнөөдөр
тэдний талаар бид нэгдсэн нэг ойлголттой байх шаардлагатай. Наад зах нь
нэр томъёоны хувьд урьд нь бид "унаач хүүхэд" гэж нэрлэдэг байсан.
Монголчууд амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Тиймээс хурдан морины
уралдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, "уралдаанч хүүхэд" гэж
нэрлэхээр болсон.
-Нэр томъёоноос гадна дүрэмд зарчмын ямар зүйл заалт оров?
-Морин
уралдаалга тусгай дүрмээр зохицуулагддаг, эрийн 3 наадмын нэг төрөл
учир спорт хэмээн хөгжүүлж ирсэн. Олон улсын хэмжээнд ч хүлээн
зөвшөөрөгдсөн спорт. Энэ утгаараа уралдаанч хүүхдээс тусгай ур чадвар,
ухаан шаардана. Тиймээс тэд цол хэргэм хүртэх, төрөөс дэмжлэгавах эрхтэй тамирчид юм. Харин монголчууд энэ спортын төрлийг дүрмийн дагуу бус ашиг сонирхлын хэмжээнд үзэж, өвлийн тэсгим хүйтэнд хэт бага насны хүүхэд, ямар ч хамгаалалтын хэрэгсэл өмсгөлгүй, хичээл сургуулиас нь завсардуулан уралдаалгад оролцуулдаг нь нууц биш. Энэ тохиолдлыг хүүхдээр тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлж байна гэж үзнэ. Иймд хурдан морины уралдааныг дүрмийн дагуу зүй зохистой зохион байгуулж, хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.
-Манай аймгийн
тухайд уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах талаар аймаг, сумын Засаг
даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Морин спорт уяачдын холбоотой
хамтран нэлээд ажлыг зохион байгуулж байгаа ч уяачид хүүхдэд бие
махбодын шийтгэл үзүүлдэг бусармаг явдал гарсаар л байгаа?
-Насны
ой, одонгийн мялаалга, байгууллагын ой, уул овооны тахилга гээд
зөвшөөрөгдөөгүй дүрмийн бус уралдаалныг зохион байгуулж, хүүхдийг хичээл
сургуулиас нь хөндийрүүлэх, хацар нүүрээ хөлдөөх, уралдаанаас гадна
морь уяаны бэлтгэл болох морины дэл сүүл засах, боох зэрэг хүнд хөдөлмөр
хүүхдээр хийлгэснээс моринд өшиглүүлж, нүд, гараа гэмтээсэн тохиолдлууд
ч гарсан. Энэ байдалд нэг талаар эцэг эхчүүд ч буруутай. Ихэнх уяачид
өөрийнхөө хүүхдээр морь унуулдаггүй. Саяхан манай хэлтэс, Хөдөлмөрийн
хэлтэстэй хамтран "Уралдаанч хүүхдийн зөвлөгөөн" хийсэн. Энэ үеэр
хүүхдүүд морь унахын зовлон бэрхшээлийн талаар маш ихийг ярьж байсан.
Үнэндээ томчууд өөрсдөө өвлийн хүйтэн, зуны аагим халуунд морь унаад
хэдэн өдөр, хэр хол явж чадах бол? Хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, цалин
хөлс өгөх ёстой гэж байгаа юм биш. Хэрэв тэгвэл энэ маань хүүхдийн
хөдөлмөр болно.-Тэгэхээр яаж зохицуулах ёстой гэж?
-Монгол улс хүүхдийн хөдөлмөрийг бүр мөсөн устгах зорилтыг НҮБ-ын өмнө хүлээсэн орон. Харин дүрмээр зөвшөөрөгдсөн албан ёсны уралдаанд морь унаж буй бүх хүүхдийг заавал урамшуулдаг, хэрэв түрүүлж айрагдсан бол бай шагналын 20-иос доошгүй хувийг хүүхдэд өгдөг, хүүхэд бүрийг хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй уралдаанд оролцуулдаг, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг албан ёсоор авч, хүүхдийн өмнөөс тэдэнтэй гэрээ байгуулан хүүхдээр морио унуулах, албан журмын даатгалд заавал хамруулсан байх, 7-оос дээш насны хүүхдээр морь унуулах зэрэг шаардлагуудыг бүрэн хангасан морин уралдаан зохион байгуулах нь төрийн ч, уяачдын ч, эцэг эх асран үүрэг хариуцлага юм.

-Яг танай хэлтсээс энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулав?
-Энэ жилийн уралдаануудыг угтаж манай хэлтсээс уяач, уралдаанч хүүхэд, тэдний эцэг эх, сум, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн элч нийт 140 гаруй хүнд 2 удаагийн сургалт, зөвлөгөөнийг хийсэн. Хүүхэд, эцэг эх, уяачид, иргэд, олон нийтэд зориулсан гарын авлага, теле нэвтрүүлэг, шторк зэрэг сурталчилгаа нөлөөллийн ажлыг өргөнөөр зохион байгуулж байна. Тэгш ой тэмдэглэх 4 сумын нийгмийн ажилтнуудыг уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөн дадлагажуулж, хамтран ажилласан, Мөн хүүхдийн хөдөлмөрийн мониторинг хийснээр сумдын уяачдын холбоо, морин уралдааныг зохион байгуулах комисст дүгнэлт, зөвлөмж хүргүүлэн ажилдаж байна. Мөн "Зүүн бүсийн хурд", аймгийн наадмын Морин уралдааныг зохион байгуулах комиссоос их зүйлийг хийж байгаа. Тухайлбал, морин уралдааны талбайг тэгшлэх, чийгшүүлэх, бүх хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй уралдаанд оролцуулах, түрүүлж айрагдсан морь, уяачийг цоллон алдаршуулахтай зэрэгцэн уналдаанч хүүхдийг нэр хаягаар нь дуудаж алдаршуулах, гарааны зурхайд тусгай төхөөрөмж суурилуулах зэрэг хүүхдийн эрхийг хангахтай холбоотой олон ажлыг хийж байна.

-Уралдаанч
хүүхдийн аюулгүй байдлыг хангахад голлон ямар зүйлд анхаарах ёстой вэ?
Нарийн заасан зүйл заалт байдаг юм билээ. Та яг нэг бүрчлэн дурдаач?
-Сайн талаас нь харах юм бол хурдны морь унаснаар хүүхдэд эр зориг, тэсвэр тэвчээр, мал амьтныг хайрлах ухаан гээд бие хүний олон сайн чанаруудыг олгож болно. Ийм учраас уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангаж, энэ сайхан чанаруудыг эзэмшүүлэх хэрэгтэй. Морин уралдаан бол их эрсдэлтэй наадам. Тиймээс ямарч уралдаан болон үсэргээ. сунгаа. морь тарлах зэрэг хүүхэд морь унах тохиолдолд дараах зүйлүүдийг эцэг эх, асран хамгаалагчид, уяачид, иргэд олон нийт анхаарах нь зүйтэй. Үүнд:

-Хүүхэд
морь унахыг өөрөө хүссэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн
зөвшөөрлийг бичгээр заавал авсан байх, шаардлагатай тохиолдолд гэрээ
байгуулах. Хэрэв хүүхэд өөрөө хүсээгүй бол эцэг эх, уяачид хоорондоо
тохирч, хүүхдээр морь унуулахгүй байх
-Хүүхдийг
эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх ба элдэв өвчлөл, харшилгүй эрүүл
хүүхдээр морь унуулах, хүүхдийг сайн хооллож, амраах
-Уралдаанч хүүхдийг албан журмын даатгалд заавал хамруулах
-Хамгаалалтын стандартын шаардлага хангасан хувцас хэрэгслийг /малгай, цээживч, тохойвч, өвдгөвч зэрэг/ өмсгөж уралдуулах ба зориулалтын эмээл, хүүхдэд тохирсон дөрөө хэрэглэх.
-Хамгаалалтын стандартын шаардлага хангасан хувцас хэрэгслийг /малгай, цээживч, тохойвч, өвдгөвч зэрэг/ өмсгөж уралдуулах ба зориулалтын эмээл, хүүхдэд тохирсон дөрөө хэрэглэх.
-Маш нарийн заалтууд байдаг юм байна. Харин энэ бүхэнд яаж хяналт тавих вэ?
-Энэ жилийн наадмаар хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл өмсгөлгүй хүүхэдтэй морийг уралдуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд тусгай хяналтын баг ажиллана.
-Энэ жилийн наадмаар хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл өмсгөлгүй хүүхэдтэй морийг уралдуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд тусгай хяналтын баг ажиллана.
-Хүүхэд мориноос унаж бэртэх тохиолдол гардаг. Энэ тал дээр?
-Хүүхдийг хурдан морины уяа сойлгын үед болон уралдааны явцад мориноос ойчиж бэртэхгүй байх дадалд сургах нь чухал. Мориноос унасан, гэмтэж бэртсэн хүүхдийг эмчийн зөвшөөрөлгүй дараагийн уралдаанд оролцуулахгүй байх ёстой.

-Дүрэмд хэдэн насны хүүхэд ямар насны морь унах гээд нарийн заасан байдаг юм билээ?
-Дүрэмд тодорхой заалт бий 7-10 хүртэлх насны хүүхдээр доод нас буюу даага, шүдлэн, хязаалан, 10-аас дээш насны хүүхдээр дээд нас буюу азарга, соёолон, их насны морьдыг унуулах. Гэхдээ нэг хүүхдийг дараалсан уралдаалгад оролцуулахгүй байх ёстой. Морь унасан хүүхэд бүрт урамшуулал олгож, хүүхдийн хүч хөдөлмөрийг үнэлэх, морин уралдаалгын өмнө ч дараа нь ч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхаарах /гол усанд орох, шөнө морь мал манах зэрэг эрсдлээс хамгаалах/ учиртай.

-Уяач болон эцэг эхчүүдэд хандаж юуг зөвлөх вэ?
-Уяачид
болон эцэг эхчүүд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр
хангах үүрэг хүлээх учиртай. Морин уралдаан бол хэн нэгэн хүний
сонирхол, зугаа цэнгэл биш, зохион байгуулж явагддаг спорт гэдэг талаас
нь харж, заасан дүрэм журмыг мөрддөг болгох. Монголчууд бид эртээсээ
моринд дуртай ард түмэн. Гэхдээ морийг хүүхдээсээ илүү хайрлаж, шүтэж
амьдрана гэж юу байхав. Иймд хүүхдээ дээдэлж, хайрлаж, хамгаалснаар
морио уралдуулах нь зүйн хэрэг. Хүүхэдгүйгээр морин уралдаан болохгүй
тул хүүхдээ эхэлж бэлтгэх хэрэгтэй. Морь сайн унуулж дадлагажуулах,
эрсдлээс хамгаалах, эрүүл чийрэг байлгах, сурч боловсрох эрхийг нь
хангах гээд энэ бүгдийг
уяачид, эцэг эхчүүд мэдэж байгаа байх. Ер нь азарга, их нас гээд дээд
насны морьдыг жин багатай насанд хүрсэн хүн ч унаж болно шүү дээ.
Цаашдаа морин спорт илүү хөгжиж, уламжлал шинэчлэлээ хадгалан, хүүхдээ
ч, морио ч, наадамчин олноо ч хүндэтгэсэн зохицуулалтад хүрнэ гэдэгт би
итгэж явдаг. Уралдаанч хүүхдийг санаатай болон санамсаргүй байдлаар
зодож бие махбодод нь гэмтэл учруулах, тэр бүү хэл хуруугаа хөлдөөсний
улмаас тайруулсан тохиолдол ч гарсан. Энэ бүхэнд уяач, эцэг эхтэй нь
тохирч хэдэн төгрөг өгч, харин хүүхэд насан туршдаа хохироод хоцордог.
Ийм учраас хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зүгээс хүүхдийг аливаа
эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон талын ажлыг хийж байна.
Хэрэв хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс уралдаанч хүүхэд
хохирох тохиолдолд гэм буруутай этгээд хариуцлага хүлээх ёстой. Би дээр
хэлсэн, эцэг эхчүүд өнөөдрийнхөө хоолны хэдэн төгрөгнөөс болж
хүүхдийнхээ ирээдүйг харахгүй гэм буруутанг өөгшүүлэх тохиолдол
анзаарагддаг. Бид ийм байдлыг зөвшөөрөхгүй, хуулийн дагуу насанд
хүрээгүй хүүхдийн өмнөөс төрийн байгууллага шүүхэд төлөөлөн нэхэмжлэл
гаргах эрхтэй.
-Ярилцлагын эцэст манай сонины уншигчдад хандаж юу хэлэхсэн бол?
-Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал дан ганц хүүхдийн байгууллагын үүрэг биш, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэн бүрийн үүрэг оролцоотой шийдэгддэг өргөн хүрээтэй асуудал. Иймд хүн бүр хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, хүүхдийн эрхийн зөрчилд нүд хурц байгаасай. Хүүхдийн эрхийн зөрчил, мэдээллийг Үндэсний хэмжээний 108дугаарын утсанд авч байна. Хүүхдийн утас нь 24 цагийн турш бүх үүрэн телефоны утсаар үнэгүй, хүүхдийн эрхийн чиглэлээр гомдол, мэдээллийг тасралтгүй авч, шийдвэрлэх зорилготой ажиллаж байгаа тул иргэд, олон нийтэд ч энэ утас нээлттэй гэдгийг онцлон хэлье.

Дорнодчууддаа,
Ардын хувьсгалын 93 жил, "Дорнод талын хурд-2014" Зүүн бүсийн хурдан
морины уралдаан, Дорнод аймгийн баяр наадамдаа бөх нь хүчтэй, сур нь
мэргэн, морь нь хурдан, унасан хүүхэд нь цовоо сэргэлэн, хүүхдээ дээдлэн
сайхан наадахыг хүсэн ерөөе.
Г.ХЭРЛЭНТУУЛ /ДОРНОД/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4381
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих