Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, түүний
хамсаатан гэх Э.Төмөрбаатар нарын өмгөөлөгчид хэргийн явцын талаар
өчигдөр мэдээлэл өглөө. Тэднийг өнгөрсөн сарын 29-нд баривчлагдсанаас
хойш эрхзүйн туслалцаа авч чадахгүй байгаа талаар өмгөөлөгчид
мэдээлсээр ирсэн юм. Энэ удаад ч АТГ-ын мөрдөн байцаагчид өмгөөлөгчдийн
эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан талаар ярилаа. Л.Гансүхийн өмгөөлөгч
Ц.Баасандорж өнгөрсөн өдрүүдэд АТГ-т байгаа шинжээчийн дүгнэлттэй
танилцах явцад мөрдөн байцаагч н.Золжаргал бүдүүлэг авир гаргасан
талаар "н.Золжаргал мөрдөгч шинжээчийн дүгнэлтийг булаан авч, намайг
янз бүрээр доромжилсон. Түүнд өмгөөлөгчид ингэж хандах ямар ч эрх
байхгүй. АТГ-ын хууль зөрчсөн үйлдэл гаргасаар байхад холбогдох
байгууллагууд юу ч хийхгүй байгаад гомдолтой байна” гэв. Л.Гансүхээс
уржигдраас эхлэн мэдүүлэг авч эхэлсэн гэнэ.
Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих