Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын
21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь
сарын 26. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, 1 цагаан мэнгэтэй
хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй.
Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана.
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу,
хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай
нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах,
улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь
уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич,
тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Овсгоотой
өдөр. Та энэ өдөр сэтгэл санааны хувьд тусгаарлагдмал байна. Танд
найз нөхөд , хайрт тань таньтай ойр байхыг хүсэхгүй байгаа мэт
санагдаж ганцаардана. Гэвч энэ бүхэн түр зуурын юм. Эерэг талаасаа
таны бизнесийн болон ажил мэргэжлийн тал дээр амжилт ирэх байх.
Аливаад дээд зэргээр хашир, хариуцлагатай байхыг хичээ.
Үхэр (4/20-5/20)
Та
сэтгэлийн амар амгалангаа эргүүлэн олж авах болно. Аливаа үйл
ажиллагаанд тааламжгүй өдөр. Болгоомжгүй хэлсэн эсвэл өөрийн сул талаа
зөнд нь орхисоноос болж зорилгодоо хүрч чадахгүй байх магадлалтай.
Хувийн амьдралын хэрүүл маргаан эсвэл түншүүд хөршүүдийн зүгээс ирэх
таагүй харьцаанаас болгоомжил. Аливаа асуудалд хүлээцтэй уян хатан
хандах нь таныг эвгүй байдалд орохоос сэргийлж чадахыг од эрхэс сануулж
байна
Хамтатгах (5/21-6/21)
Эерэг
өдөр. Өөрийн төсөөлөл бодол санаагаа бүтээлчээр ашиглавал эргэн
тойрондоо олон зүйлсээ өөрчилж чадна. Хэн нэгэнд асуудал гарвал та
хэрхэн шийдвэрлэх арга замыг олж чадна. Таны бүтээлч байдал өндөр байх
тул баярын ил захидлуудаа өөрөө хийгээд дурсгалын үг бичиж хайртай
хүмүүстээ өг. Гэхдээ юу бичихээ сайн бод. Буруу хүнд буруу үг бичиж,
чухал нууцаа задруулж магадгүй.
Мэлхий (6/22-7/22)
Олон
мэлхийн ордныхон өөрийгөө бусдын төлөө золиослох байдлаас сэтгэл
ханамжийг авах болно. Бас нэгэн сохор болзоо таныг бухимдуулах боловч
бүү санаа зов. Романтик аз жаргал таниас үүрд зугатахгүй бөгөөд таныг
хаа нэг газар хүлээж л байгаа.
Арслан (7/23-8/22)
Эрэгцүүлэх
өдөр. Амьдралын дараагийн алхмаа дүгнэн бод. Ажилдаа дуртай эсэхээ,
эсвэл өөр хаа нэгтээ шилжихийг хүсч байгаа эсэхээ сайтар эргэцүүлэн
бод. Өөрийнхөө бодол санааг бичиж тэмдэглэ, сайн муу талуудыг нь
жагсаан бич. Эхэндээ ийм зүйл хийж байгаадаа та өөрийгөө гайхах байх,
гэхдээ дараа нь яг юу хийх ёстойгоо мэдэж авна. Хайрын харилцаанд чинь
хүндрэл гарч танд туршилтын хугацаагаар тусдаа байх нь дээр юм шиг
санагдана.
Охин (8/23-9/22)
Хэдийгээр
бүх зүйл таны итгэж байсан шиг болохгүй ч хүсэл мөрөөдөл, бодол санаа
чинь идэвхтэй байх болно. Тийм учраас өнөөдөр шийдвэр гаргах болон
төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой өдөр байх болно. Хэрвээ та эдгээр
зорилтуудаа үнэхээр хэрэгтэй гэж бодсон тохиолдолд зоригтой зорилгыг
тавих хэрэгтэй. Төлөвлөгөөнүүдээ хөдөлгөөнд оруул. Найз нөхдүүд чинь
чухал учраас тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөө.
Жинлүүр (9/23-10/22)
Магадгүй
та өөрийнхөө гар утас, компьютерийг хүсч болно. Мөнгөний хэмжээгээ
хар, тэгээд мэдээллийн тоног төхөөрөмжинд илүү мөнгө зарах шаардлагагүй
гэдэгтээ итгэлтэй бай. Өндөр үнэтэй дэлгүүрт очиж их хэмжээний мөнгө
зарлагадахаасаа өмнө интернэт дэх үнэ хаялцуулах сайтыг шалгаад үз. Их
сайхан эдэлсэн бяцхан зүйл худалдан авч чадна байх.
Хилэнц (10/23-11/21)
Мөрөөдөмтгий
өдөр. Та хорвоо дээр болж байгаа үйл явдлуудын хажуугаар тоолгүй
өнгөрч, цэх шулуун алхан, нөхцөл байдлыг өөрийнхөөрөө даван туулахыг
хүсэх байх. Энэ бүхэн таныг чанга хатуу, ажигч гярхай бизнесмэн болгон
харуулах биз. Хайрын харьцаа маш чухал гэж үздэг амраг тань танаас
анхаарал, хайр халамж шаардана. Таны хань болон гэр бүлийн зарим
гишүүдийн хооронд далд хандлага цухалзах төлөвтэй.
Нум (11/22-12/21)
Эерэг
сайн өдөр. Гараг эрхэс таны талд байна. Хэрэв та урагшаа ахивал олж
авсан мэдлэг, хийж буй үйлдэл тань сайнаар төгсөнө. Таныг тойрсон
асуудал хэтэрхий хүнд биш бол асуудлыг шийдвэрлэх, чухал шийдвэр
гаргахад хялбар байна. Хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа өөрийн
санаа, үзэл бодлоо хуваалц, өөрийн хичээл чармайлтынхаа үр дүнд сайшаал
хүртэх болно.
Матар (12/22-1/19)
Тааламжтай
өдөр. Матарын ордныхны гялалзсан байдал хэвээр байна. Нэр хүнд өндөр
хэвээр байх бөгөөд хэд хэдэн тааламжгүй зүйлс болон бэрхшээлүүд
тохиолдож болзошгүй. Зээл авах болон орон сууцны зээлд хамрагдах асуудал
бүтэмжтэй байх бөгөөд зөвхөн бичиг цаасны асуудалд анхааралтай хандан
зөв бөглөсөн эсэхийг шалгаарай.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр
таны хувийн амьдрал анхаарлын чинь төвд байх болно. Хамгийн гол
асуудал нь таны ажил бөгөөд яаж хувийн амьдрал, ажил хоёроо зохицуулах
вэ гэдэг нь чухал байна. Хэрвээ та өглөө үүрээр ажилдаа явж, орой
бүрийгээр гэрийн бараа хардаг бол гэртээ ойр ажилд орох эсвэл ажлынхаа
ойр нүүж ирэх талаар бодох хэрэгтэй болох нь. Өнөөдөр гэр бүлийн
цугларалт хийж юу чухал болохыг тодорхойлон зарим нэг нэн тэргүүний
асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр, ялангуяа чухал шалгалт ойртсон үед хичээлээ хийх тайван
газар олох, эсвэл номын санд суух нь оюутан сурагчдын хувьд чухал.
Хэрэв бусадтай сайн харилцахыг хүсч байгаа бол толгойгоо бөхийлгөж
бусдын хэрэгт хөндлөнгөөс бүү оролц. Ганц бие загасныхан нэлээд
хичээсний үр дүнд хосоо олж авч чадах болно.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих