Бүх шатны эмнэлэгүүд баярын өдрүүдэд ачаалал өндөртэй ажилласан байна.Хүүхдийн тасагт нийт 204 хүүхэд үзүүлсэний 33 хүүхэд нь амьсгалын дээд замын өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтсэн бол хөлдөлт 5, түлэгдэлт 4, архины хордлого 12, ясны бэртэл 4 ирсэн байна. Сар шинийн өдрүүдэд 18 эх амаржсан байна.
Сар шинийн өдрүүдэд галын томоохон зөрчил гараагүй бөгөөд галын 2 дуудлагад,мөн Сэргэлэн суманд 1 хүн осгож нас барсан дуудлагад ажилласан байна.Баярын өдрүүдэд ОБХ-н 125-н алба хаагч /давхардсан тоогоор/ ажилласан байна.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга болон АЗДТГ-н даргын зүгээс Засаг даргын мөрийн хөтөлбөр Аймгийн ИТХ-аар батлагдсан тул хэлтэс агентлагууд өөр өөрсдийн чиглэлийн дагуу үйл ажиллагаа төлөвлөгөөндөө тусган ажиллах,энэ жил хэд хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжинэ.Аливаа ажил үр дүнтэй байх нь бэлтгэл сайн байхаас шалтгаалдаг тул бэлтгэлээ сайн базаах нь чухал гэж онцолсон юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=52
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих