Дорнод аймгийн цэвэр усны траншейн дотроос хар хүрэн өнгийн,
толгойноос сүүлний үзүүр хүртэл 35-45 см орчим урттай мэрэгчийн төрлийн
амьтан олдож "Нийтийн аж ахуй” ХХК-ийн засвар үйлчилгээ хийж байсан
ажилчид харх байж болзошгүй гэсэн таамаглалаар цохиж устгасан бөгөөд тус
амьтан зарим байшингийн хонгилоос олдсоныг мэрэгчийн төрөл зүйлийг
тодорхойлж, нян болон бусад үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийлгэж, дүгнэлт
гаргуулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд эрүүл мэндийн газрын
даргын албан бичгээр хүргүүлсэн юм.
Хүсэлтийн дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийгдэж тус амьтан нь ондатр болох нь тодорхойлогдож, тарваган тахал болон, хулгана тахал өвчний холбогдолгүй гэсэн хариуг манайд ирүүллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих