Өнөөдөр аргын тооллын 2014 оны
аравдугаар сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин
жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн
21. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, 1 цагаан мэнгэтэй шар морь өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 7 цаг 33 минутад
мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул
элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд
хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал
үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд
хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич,
тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эрүүл
мэнддээ анхаарах өдөр. Жил бүрийн эмнэлгийн үзлэгтээ хамрагд. Нүд, шүд
болон бусад эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжилтнүүдэд хандах нь эрүүл
энх байхын үндэс нь юм. Тогтмол хэвлэл, телевизийн хөтөлбөр захиалах нь
зугаа цэнгэлд зарцуулах мөнгийг хэмнэнэ. Түр зуурын асуудалтай тулгарч
магадгүй тул үг хэлэхээсээ өмнө 10 хүртэл тоол. Чухал хүмүүстэйгээ
цагийг өнгөрүүл.
Үхэр (4/20-5/20)
Таагүй
өдөр. Эрч хүч бага бөгөөд бүтэлгүй зүйлс их байна. Эрч хүчээ хэрхэн
зарцуулах талаар суралцах болно. Найз нөхөд, хамаатнууд тань танд
санхүүгийн асуудал дээр зөвлөгөө өгнө. Та мөнгөө зарцуулахдаа сонголтоо
зөв хийж чадахгүй бол нягтлан болон санхүүгийн зөвлөхөд ханд. Архи
тамхины хэрэглээг хязгаарлаж, таны толгойг эргүүлэх хүмүүсээс
болгоомжил. Хэтэрхий үнэн зөв мэт санагдах, харагдах зүйлсээс
болгоомжил.
Хамтатгах (5/21-6/21)
Шүүмжлэлтэй
өдөр. Итгэл найдварын талаар эргэлзээ төрөх тул хувийн шүүмжлэлд
автана. Онцгой үйл явдал, шинэ ажил эхлэхгүй бол харамсаж юу нь зөв
болохыг харахаас татгалзахад хүрнэ. Хамт олны дунд төөрөгдөл үүсч хүн
бүр чамайг буруутгах болно. Хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө
бүү хүлээ. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар,
халамж хайрыг харуулах боломж олдоно.
Мэлхий (6/22-7/22)
Сайн
өдөр. Од эрхэсийн байрлал танд сайнаар нөлөөлөх бололтой. Таны бүтээлч
авъяас дүүрэн байна. Мөн өөрийгөө илэрхийлэх сайхан завшаан гарч
байна. Таны бүхий л хүмүүстэй харьцах чадвар оргилдоо хүрнэ. Ихэнх
мэлхийнхэнхэрэгцээгээ дээшлүүлэн зорилгодоо хүрэхийн тулд сургуульд явах
тал дээр анхаарч үзэж магадгүй. Удирдах албан тушаалын эмэгтэй онцгой
тохиолдолд танд туслах чадвартай байх болно. Өмч хөрөнгөндөө мэдээтэй
бай. Амжилтанд хүрэхийн тулд замаасаа бүү няц.
Арслан (7/23-8/22)
Азтай
өдөр. Энэ өдөр тэвчээртэй хүлээцтэй байх нь чухал. Өөр өөр шинэ
зүйлүүдийн талаар бодож үзэх хэрэгтэй. Сонирхолтой түүх ярилцах нь
энгийн зүйл боловч хэтрүүлгээс аль болох зайлс хийх хэрэгтэй. Өөрийнхөө
хийж чадах зүйлээс илүү зүйлийг амлах нь тийм ч ухаантай алхам биш
болов уу. Амлалтаа биелүүлэхгүй байх нь таны нэр хүндэд муугаар
нөлөөлж, бусдыг гайшруулахад хүргэнэ. Худалдаа наймаа хийдэг хүмүүст
таагүй зүйл тохиох болно. Арслангын ордныхны залуучуудад шинээр гэр бүл
болоход сайхан цаг тохиож байна.
Охин (8/23-9/22)
Ашигтай
өдөр. Хийх алхамаа сонгож, энэ өдрийн ихэнхи санал солилцоо нөхөрсөг,
таатай байх болно. Олонхи нь хүлээгдэл сааталтыг арилгах бөгөөд урд нь
саад болж байсан сэтгэл зовоосон асуудлуудын шалтгаан ил болно.
Жинлүүр (9/23-10/22)
Сансарын
энерги хүлээн авах, амар амгалан, өөрийгөө гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд
сайн өдөр. Хувийн амьдралаа цэгцлэхэд тааламжтай. Таны дур булаам
байдал, шургуу зан өндөр амжилтанд хүргэнэ. Гэхдээ үйл явдлыг хурдасгах
хэрэггүй. Таны амжилт аажим давших хөдөлгөөнөөр зорилгодоо хүрэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг
өдөр. Өнөө өглөө та маш их тусламж авсан нь огтхон ч асуудал биш,
өөрийгөө өрөвдөхийн оронд өөрийн тогтоосон дүрмээ дагаж ажлаа сайн хий.
Өдөр гэхэд та аз жаргалтай болно. Харилцаанд үүссэн хагарал нь толгойны
өвчин болно. Эерэг болон сөрөг талаа жагсаан бичвэл эргээд сэтгэл
өөдрөг болж чадна. Өөрчлөлт нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Нум (11/22-12/21)
Таатай
өдөр. Таны уян хатан ажил хэрэгч чанараас ажил хэргийн цаашдын явц
шалтгаална. Эсрэг хүйсийн хүмүүстэй тогтоосон түншийн харьцаа маш үр
дүнтэй байж харилцан сэтгэл ханамж авчирна. Ганц бие нумынханыг
ирээдүйтэй уулзалт сонирхолтой боловч удаан нөхөрлөхгүй танилууд хүлээж
байна.
Матар (12/22-1/19)
Дарамттай
өдөр. Зарим матрынхан олон нийтэд мэдэгдэл гаргахаас аргагүй нөхцөл
байдалтай тулгарна. Үүнд хөрөнгийн асуудлаар хамтрагчаа шүүхэд өгөх юмуу
ажил дээрх эдлэх эрхийнхээ төлөө тэмцэх зэрэг орно. Иймэрхүү асуудалд
ялагч болон үлдэх нь баталгаатай биш боловч зөв юм хийсэн гэдгээ мэдэж
байвал зүрх сэтгэлээ дагаж, гарах үр дүнд зовох хэрэггүйг мөн
ухамсарлаж байгаарай. Бясалгалаар хичээллэснээр иймэрхүү асуудлуудыг
энгийн, дарамт багатай даван туулж чадна. Сонголтоо өөрөө хийж өөртөө
итгэснээр өөрийгөө өөрчилж, бусад хүн чамд хандах хандлага өөрчлөгдөнө.
Хумх (1/20-2/18)
Шударга
өдөр. Уур бухимдал таны хөгжил дэвшлийг тушна. Гэвч таны зорилгыг
живүүлж чадахгүй. Өвөө эмээ тань танд санаа тавьж, гэр орон тэдэнд
зориулсан гэдгийг ухаарна. Ажлын төвөвлөгөө тань нурах боловч санаа
зоволтгүй. Санаанд оромгүй зарим асуудлууд үүснэ. Гэвч та сэтгэл
хөдлөлөөр бүү ханд. Бусдын туслалцааг ав. Бусдаас үнэтэй зүйлийг сурч
чадна. Санаандгүй танил танд хүчтэй нөлөөлнө.
Загас (2/19-3/20)


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих